solongonews
Ли Жихэн дарга: -Нам, иргэдийнхээ итгэлт сэтгүүлч болоорой
2017-03-11 11:34
Ли Жихэн: Нам болон иргэдийн итгэлт сэтгүүлч болоорой


XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы дараа ХКН-ын Өвөр Монголын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жихэн 3 дугаар сарын 10-ны үдээс өмнө ХКН-ын Өвөр Монгол хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь нар Хятад улсын хоёр чуулганд оролцож буй хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзсан байна.
 Улмаар Хятадын хоёр хурлын мэдээ мэдээллийг дамжуулж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнуудад халуун мэндчилгээ дэвшүүлж, баярлаж буйгаа илэрхийлэв. Тэрээр:

- Хэвлэл мэдээллийн ажилтан бол холын чимээг ойртуулагч, билгийн нүдэт, хөшигний арын баатар юм. Та нарын бэлдсэн мэдээлэл Намын төв хороотой холбогдож,  хөдөө орон нутагт хүрдэг. Олноороо нам болон иргэдийн итгэл найдварыг дааж, агуу их иргэд болон эх улсынхаа дуу хоолойг дамжуулахыг найдаж байна. Хэвлэл мэдээллийнхэн намын төрийн бодлогыг зөв дамжуулан, үнэний зууч болж эх улсын өнцөг булан бүрд дамжуулаарай гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл