solongonews
Үхэр эрдэнэ хурай хурай хурай
2017-02-13 10:41
Шилийнгол аймгийн үхрийн тухай ерөнхий хүүрнэл

     Өнгөрсөн оны зуны мал тооллогоор Шилийнгол аймгийн үхрийн нийт тоо 1539012 байж, 2015 оны мөн үеэс 150 мянга шахам толгой нэмэгдсэн байна. Тиймдээ 2016 он бол шил нутгийн үхэр сүргийн өнөр өсөлтийн жил гэж болох юм.

2016 онд Шилийнгол аймаг үхэр өсгөх стратеги бодлогыг хэрэгжүүлж, шилдэг үүлдрийн үхэр маллахад нөхөн олговор олгох зэрэг олон төрлийн ашигтай төрийн бодлого авснаас малчдын үхэр малжих урмыг амжилттай дайчилсан байна. Зүүн Үзэмчин хошууны Дуутнуур суурины Улаантуг багийн малчид газар нутаг бага, хүн ам олон зэрэг бодит байдлаа үндэслэн 2016 онд цул үхэр маллах замаар замнаж эхлэв. Тухайлбал, шилдэг үүлдрийн ангус хар үхэр маллахаар тогтож, багийн 20 өрх хамтран ноднингийн 7 дугаар сард 350 толгой шилдэг үүлдрийн үхэр оруулан малласан байна. Баруун Үзэмчин, Шилийнхот, Тайвас хошуу зэрэг хошуу нутаг мөн гаднаас шилдэг үүлдрийн үхэр оруулж үхэр маллах үйлсийг хөгжүүлсэн байна.

Зах зээлийн хувьд сүүлийн жилүүдэд үхрийн үнэ өндөр бөгөөд тогтвортой байгаа нь малчдын үхэр маллах, ялангуяа шилдэг үүлдрийн үхэр маллах урмыг хөгжөөлөө. Цаг үеийн шаардлагын хувьд малчдын байгаль орчноо хамгаалах ухамсар өндөр болсноос хонь үхрээ зэргээр өсгөх айл олшров. Шулуунхөх хошууны Нарт сумны Гогостой багийн малчин Давшилт цөл газрын бэлчээртээ тохируулан цөөн тооны шилдэг үүлдрийн үхэр маллах болов. Ингээд тэдний малын тоо хэдий багассан гэдэг ч үхэр сүргийн тарга хүч сайн, зах зээлийн үнэ өндөр байснаас орлого нь хасагдсангүй бөгөөд бэлчээрийн дараас хөнгөрөн, байгаль орчин болон эдийн засгийн хос ашиг хүртсэн байлаа .

Шил нутгийн малчид эртнээсээ таван хошуу малаа тэгш малласаар ирсэн юм. Харин байгалийн ган гамшиг, зах зээлийн нөхцөл байдал, хөдөлмөр хүч дутуу зэрэг шалтгаанаас болж нэгэн үе үхрийн тоо буурсан гэдэг ч сүүлийн үед үхэр сүргээ өсгөж үржүүлэхийн хамт үүлдрийг нь сайжруулж эхэлснээс шил нутгийн үхрийн тоо нэмэгдэж эхэлсэн байна. Энэ бол үхэр сүрэг өсөж үржихийн бэлгэдэл буюу.

Үхэр сүрэг минь талаа чимэн өнөр өсөх болтугай. Хурай, хурай, хурай.

Зохиогч: Яргуй
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл