Өвөр Монголын Хянган атар хагалах компанийн Бадрах хөдөө аж ахуйн талбайн гуравдугаар багийн ажилтан Сүнь Шүлигийн гахай тэжээж баяжсан талаар сурвалжилга авсан байна.
Сүнь Шүли 100 гаруй хавтгай дөрвөлжин метр гахай үржүүлэх талбайтай бөгөөд үүнийгээ 9 хэсэгт хуваан 9 мэгж тэжээ 3 жилийн хугацаатай тэжээж орлогоо нэмэгдүүлсэн байна. Энэ жилийн хавар 6 мэгж нь 68 торой гаргажээ.

- Энэ жил гахайн махны үнэ өндөр, нэг гахайн торой дунджаар 1000 юань хүрч байна. 50 гаруй торойгоо зарж, үлдсэнийг нь ч захиалгад өгсөн. Нөгөө 3 мэгж тун удахгүй төрнө. Бордооны зардлаа хасвал 50 мянган юань олно гэж Сүнь Шүли танилцуулжээ.
Нэг мэгж нэг жилд хоёр удаа төрөх боломжтой бөгөөд нэг удаад 8-12 торой гаргадаг. Өнөөгийн гахайн махны үнэ ханшаар нэг мэгжээс 10 мянган юанийн цэвэр орлого олно. Дөчийн дөрөөг шүүрч яваа Сүнь Шүли хашааны аж ахуйг ийнхүү хөгжүүлж, гэрийн тэжээвэр үржүүлэх олон жилийн туршлага хуримтлуулан, өөрийн баяжих замаа олж, ядуурлаас ангижирч баяжих хүслээ биелүүлсэн байна.

Бадрах тариалангийн талбайд Сүнь Шүли шиг ажилтан цөөн бус бий. Тэд өөрийн шаргуу хөдөлмөрөөрөө амьжиргааны түвшнээ дээшлүүлсэн амьд жишээ болно. Өнөөдрийг болтол тус хөдөө аж ахуйн талбайн 30 ажилтан бүгд мэгж тэжээж, мэгжийн тоо 300 гаруйд хүрч, энэ оны эхний улирлын 2200 гаруй торойноос 2 сая гаруй юанийн орлого олжээ.
