
Алтан шаргал намар гэдэг элбэг баян ургацын далайн улирал болохоор нутаг нутагт ургац хураалт гээд ажил ихтэй бужигнана. Шилийнгол аймаг нь бэлчээрийн ургац, хур тунадасны байдалд үндэслэн хадланд авах хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоодгоос ердөө жил болгоны 08 дугаар сарын 20-ны наагуур цаагуур хадлангийн ажил бүх талаар эхэлдэг. Энэ жил Шил нутагт маань хур бороо элбэг, бэлчээр хадлангийн ургац ч сайн болохоор малчид маань одоогийн байдлаар хадлангийн ажлаа эхлүүлээд байна.

Шилийн хотын Модон мал аж ахуйн фермээр жишээлэхэд 08 дугаар сарын 24-ний өдрөөс уг фермийн хадлангийн ажил эхэлсэн байна. Модон фермийн экологийн орны хадлан 400 мянган акр талбайтай. Газрын хөрсний онцлогийг үндэслэн гурван хэсэгт хувааж, хөлөө хорио тогтоон ногооруулах, нөхөж тарих, ээлжлэн хадлан авах зэрэг аргаар сэргээн хамгаалж байна. Мөн экологийг урьтал нөхцөл болгон, ногоон хөгжлөөр удирдамж болгож, өвс хадаж хураах ажлыг тогтоол ёсоор чанга хэрэгжүүлэхийн хамт өвс ачих машин унаанд тусгай зам тогтоох зэргээр байгалийн хадланг хамгаалан ашиглаж байгаа аж.
Шилийнгол аймаг нь нутаг бэлчээрийг хамгаалж ашиглахыг эрчимжүүлж, ээлжлэн хадах боломжтой хадлангийн талбайг хэсэгчлэн хувааж ээлжлэн хадах, ээлжлэн хадах боломжгүй газарт өвсний өндрийн хэмжээг тогтсон стандарт тооноос дээш байлгах, ачааны машин унаа тогтсон зам шугамаар явах зэрэг арга замыг хэрэгжүүлж, бэлчээр хадланг зөв зүйтэй ашиглаж хамгаалахыг баталж байгаа аж. Газар газрын малчид өөр өөрийн өвс бэлчээрийнхээ ургацын байдалд үндэслэн, хадаж хураахыг эрхэмлэсээр байна. Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Булган багийн малчин Мэндийнхэн сайхан хадландаа гарчээ. Тэрээр хэлэхдээ: - Байгалийн бэлчээрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалж ашиглах нь маш чухал байдгаас манайхан жил болгон нутаг бэлчээрийнхээ бодит байдлыг үндэслэн, өвсөө хадаж хураадаг. Энэ намар 120 тонн өвс хадаж нөөцлөхөөр бэлдэж байна гэжээ.


