solongonews
Хөххот-Бээжин чиглэлийн өндөр хурдны галт тэрэг туршилтын аяллаа хийлээ
2019-12-13 17:06
Хөххот-Бээжин чиглэлийн өндөр хурдны галт тэрэг туршилтын аяллаа хийлээ.

Бээжингийн галт тэрэгний умард өртөөнөөс мордсон G2405 ээлжийн Фү Шин нэрэмжит өндөр хурдны галт тэрэг 12-р сарын 11-ний өдрийн үдээс өмнө 10 цаг 36 минутад Хөххотын галт тэрэгний зүүн өртөөнд амжилттай аялан ирсэн хэмээн Хятадын Төмөр замын ерөнхий компанийн Хөххот дахь салбараас мэдэгдсэн байна.

Өвөр Монголоос Бээжин аялах анхны өндөр хурдны төмөр зам нь Чуулалт хаалга-Хөххот хоорондын болон Бээжин хот-Чуулалт хаалга хүрэх хоёр хэсэгтэй бол Хятадын “Дунд болон урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөлт”-ийн чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Энэ удаагийн туршилтын аялал нь Бээжингийн галт тэрэгний умард өртөө ба Хөххотын галт тэрэгний зүүн өртөө хоорондох хурдны төмөр замын тээврийн зохион байгуулалт, галт тэргийг зогсоох болон аялуулах, галт тэрэгний ээлжийн тоог тогтоох, тоног төхөөрөмж зэргийг шалган албан ёсоор ашиглалтад орох суурийг тавьсан ажээ.

Тус хурдны галт тэрэг ашиглалтад орсны дараа өдөр бүр ойролцоогоор 20 хос хурдны галт тэрэг Хөххотоос Бээжин хүртэл аялах бөгөөд 9 цаг гаруй зарцуулдаг байсныг хамгийн хурдандаа 2 цаг 18 минутад Хөххотоос Бээжин хүрэх боломжтой болох юм.

Чуулалт хаалга-Хөххот хоорондын өндөр хурдны төмөр замыг 2014 оны 04 сараас эхлэн дэвссэн байна. 286.8 километр урт, галт тэрэгний хурдыг нэг цагт 250 километрээр тогтоов. Улаанцаваас Хөххот хүрэх хэсэг нь 2017 оны 08-р сард ашиглалтад орсон билээ.

Зохиогч: ЮЙ ТАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл