Эх дэлхийд урин хавар саатсан ч Өвөр Монголын Шилийнгол аймгийн Улгай нээлтийн орны уур амьсгал хахир хүйтэн хэвээр. Уул тал нь цас мөсөнд хучигдсан хэвээр байгаа боловч Шилийн голын Хилийн удирдлагын салбар ангийн Улгай хилийн удирдлагын их ангийн морьт цагдаагийн ангийнхан малчин түмний өдөр тутмын амьдрал үйлдвэрлэлд үйлчлэн хүнс ногоог нь ойртуулж байна. Мөн үүний зэрэгцээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааг цаг тухайд нь сурталчлан хүргэж байна. Ингэснээр нутгийн олон түмэн хилийн удирдлагын цэрэг ангиа цаст талын морьтой цагдаа гэж нэрлэх болжээ.

02-р сарын 11-ний өдөр. Шилийнгол аймгийн Улгай удирдлагын орны Хэсэг-Уул мал аж ахуйн талбайн малчин Эрдэнэбаяр:
- Их цасны улмаас зам хаагдсан болохоор машин унаа явах боломжгүй байна. Амьдралын хэрэглээний зүйлс дутагдаж, өдөр тутмын хэрэгцээгээ хангаж дийлэхээ больжээ гэж Улгай хилийн удирдлагын их ангийн морьттой цагдаа нартай утсаар холбогдон тусламж хүсчээ. Тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авсаны дараа морьт цагдаагийн ангийн цагдаа нар тэр даруйдаа морьдоо эмээллэн, амуу будаа, хүнсний ногоо цагаа зэрэг амьдралын хэрэглээний зүйлсийг ачиж 45 километрийн алс зайд орших Эрдэнэбаярыг зорьлоо. Эдгээр зүйлс Эрдэнэбаярынхны сар гаруйн амьдралын хэрэгцээ шаардлагыг хангах хэжээний хүнс ногоо юм. Эдгээр хүнс ногоо нь цас хайлан дулаарч, зам нэвтрэх хүртэл хангаж чадна гэж тэд итгэж явна. Морьт цагдаагийн анги эд бодисоо Эрдэнэбаярынд амжилттай хүргэж өгсөн бөгөөд тэдэнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх монгол хэлний ухуулгын хуудсыг гардуулж, вирусын халдвар, өвчин тахлаас урьдчилан сэргийлэх тухай холбогдох мэдлэг, хууль тогтоол, анхаарах ёстой зүйлүүдийг тайлбарлаж өгсөн байна.

Шилийнголын хилийн удирдлагын салбар ангийн Улгай хилийн удирдлагын их ангийн морьт цагдаагийн анги ингэж л морьтой цагдаагийн онцлог ба давуу талаа бүрэн дайчилж, малчин түмэнд үйлчилж, вирусын халдвар, өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн ажлаа хийж явна.
