solongonews
Төлийн дуу цангинаж байна
2017-03-16 09:18
Алтынх төлөө тосож эхэллээ.

 

Шилийнхотын Булган сумын Хан-Уул багийн малчин Алтын энэ хаврын төл мал сайн. Эднийх бод бог нийлсэн 200 гаруй төл тосох юм байна. 2 дугаар сараас эхлээд өнөөдрийг болтол 160 хураг, арваад ишиг, хэдэн тугал тосоод байгаа аж. Төлийн бойжилт 100 хувьд хүрч эхний ээлжийн төл нь өвс бордоо идэж өсөлт сайтай байгаа юм байна. Тэрээр 133 га бэлчээрийн газар өмчилж, өнгөрсөн онд 200 гаруй хонь, арваад ямаа, тавиад үхэр, арваад адуу өвөлжүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд 15 га даршилсан эрдэнэ шим тарих талбайдаа нарим тариад 45 мянган килограммыг хадан нөөцөлжээ.

Зохиогч: Чи Линь
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл