Өвөр Монголын Залуучуудын холбооны хүслийн төслийг хэрэгжүүлсний 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болов
2019-12-16 16:31
Өвөр Монголын Залуучуудын холбооны хүслийн төслийг хэрэгжүүлсний 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Хөххотод болов.
Өвөр Монголын Залуучуудын холбооны хүслийн төслийг хэрэгжүүлсний 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг Хөххотноо саяхан зохион байгуулсан байна. Уг арга хэмжээгээр хүслийн төслийг хэрэгжүүлсэн 30 жилийн түүхэн явцыг тайлбарлан танилцуулж, аж ахуйн нэгж болон хувь хүний тус төсөлд оруулсан хувь нэмрийг бусдад танилцуулсан ажээ.
Мөн өрөөл бусдыг бэрхшээл зовлонгоос нь аврах шилдэг уламжлал, хүүхэд залуучууд олон нийтийн халамжийн ажилд оролцох, мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүсийн хүүхдүүд сургуульд сурах асуудлыг шийдэх хийгээд умардын хил хязгаар нутгийн олон нийтийн халамжийн ажлын тухай ойлголт өгөхийг зорьсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
