solongonews
Өвөр Монголын ядуу буурай бүх хошуу шянь ядуурлаас ангижрав
2020-04-20 11:03
Өвөр Монголын ядуу буурай бүх хошуу шянь ядуурлаас ангижрав.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Орчин хошуу зэрэг ядуу буурай 20 хошуу шянь ядуурлаас ангижирсан тухай 04-р сарын 19-ний өдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Орчин хошуу ядуурлаас ангижирснаар Өвөр Монгол Хятадын хамгийн анхны ядуурлаас бүрэн ангижирсан үндэстний цөөнхийн өөртөө засах муж болсон байна.

 

Өнөөдрийг хүртэл ӨМӨЗО-ы ядуу буурай хошуу шяний эзлэх хувь 2013 оны жилийн эцсээр 11.7 хувиас 0.11 хувиар буурч, ядууралд өртсөн 3694 тосгон ядуурлаас ангижирсан байна.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол бүх талаар хөгжлөө олж, олон олон залуус нутаг буцан бизнес эрхлэх болсон ба гадаад хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Гэсэн хэдий ч Өвөр Монголд мөн 16 мянган хүн ядуурлаас ангижирч чадаагүй байна. Үүнтэй холбогдуулан Өвөр Монголын бүх шатны Засгийн газар хүн бүрд зориулан нарийвчилсан төрийн бодлогыг хэрэгжүүлж, хөдөлмөрлөх боломжтой ядуу буурай иргэдийг үйлдвэрийн хөгжлийн төслийн дагуу ажиллуулсан байна. Ажиллах чадвар сул ядуу буурай иргэдийн хувьд хашаандаа тарьж ургуулах хашааны аж ахуй болон нийгмийн халамжийн газрын ажил эрхлэх зэрэг арга хэмжээгээр орлогыг нь нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна хөдөлмөрлөх боломжгүй ядуу буурай иргэдийн хувьд хөрөнгийн ашиг, нийгмийн баталгааны тусламжтайгаар ядуурлаас ангижрахыг зорьсон байна.

Зохиогч: ЮЙ ЖЯ,ВАН ЖИН,АНЬ ЛҮМЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл