solongonews
Хонь эрдэнэ хурай хурай хурай
2017-02-13 10:44
Шилийнгол аймгийн хонины тухай ерөнхий хүүрнэл

      Шилийнголын тал нутаг бол Хятадын дөрвөн их тал нутгийн нэг юм. Энэхүү өргөн уудам тал нутагт аж төрж яваа шил нутгийн малчин түмэн маань урт удаан жилийн нүүдэл амьдралын дунд хонь маллах үлэмж баялаг арга туршлагыг хуримтлуулснаар барахгүй орон нутгийн шилдэг үүлдрийн хонийг сонгон бойжуулсан байна.

Шилийнголд Сөнид хонь, Урианхай хонь, Үзэмчин хонь, Цахар хонь гэх дөрвөн шилдэг үүлдрийн хонь байдаг. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор бүх аймгийн хонины тоо 14.5 саяд хүрсэн байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу хэсэг малчид хамтран хонины ашиг шимээ үйлдвэрлэн борлуулах болон аж ахуйн нэгжтэй хамтарч шил нутгийн бохирдолгүй хонин махны суурин газрыг хөгжүүлэн, “Шилийнголын хонин мах”гэх брендийг алдаршуулахаар дамжуулж, Шилийнголын хонин махаа үнэд хүргэхээр хүчин зүтгэж байна. Жишээ нь Сөнид Үүүн хошууны “Тарган Хонгор” хоршоо ноднин 3500 Сөнид хонины махаа Хайнан мужид бөөмөөр борлуулсан, Бээжингийн Ян Фан Да Дү махны бүтээгдэхүүний ХК 2012 онд Сөнид Зүүн хошуунд салбар компани байгуулж, жилд 100 мянган сөнид хурга борлуулсан, Зүүн Үзэмчин хошууны малчин Манлай Шэнжэнь хотод үзэмчин хонин мах борлуулах гэрээ тогтсон, Баруун Үзэмчин хошууны Хархүүхэн вичат тавцанг ашиглан үзэмчин хонио Бээжин, Шанхай, Шэнжэнь зэрэг их хотоор борлуулж амжилт олсон, Сөнид Баруун хошууны Өргөнтал суурины Наранбулаг багийн малчин Сод Бээжин, Шанхай, Хөххот, Эрээн зэрэг газруудад мах зарж, жил тутамд 1000 гаруй сөнид хонь борлуулах болсон зэрэг амжилтыг гаргав.

Шил нутгийн маань хонин сүрэг жилээсээ жилд өнөр өсөхийн өлзий бэлгэ орштугай. Өнөр өсөхийн бэлгэдэлтэй хонь эрдэнэ минь хурай, хурай, хурай.

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл