solongonews
Хятадын анхдагч удаагийн монгол сэтгүүлийн эхний дугаарын үзэсгэлэн болов
2019-12-19 10:25
Хятадын анхдагч удаагийн монгол сэтгүүлийн эхний дугаарын үзэсгэлэн боллоо.

      Хятадын анхдагч удаагийн монгол сэтгүүлийн эхний дугаарын үзэсгэлэн 12-р сарын 15-ны өдөр Хөх хотноо нээлтээ хийсэн байна. Үзэсгэлэнг “Монголын нууц товчоо” сурвалж бичгийн хүрээлэн, Хятадын монгол сэтгүүл судлах хурал, Өвөр Монголын зурагт сэтгүүлийн хороо, “Монгол элемент” соёлын өвийн ХХК-аас БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхэд зориулалттай санаачлан зохион байгуулагдсан байна.

Үзэсгэлэнгээр Хятадын найман муж, орны 1949-2019 он хүртэлх 70 жилийн хугацаанд хэвлэн тархаасан 400 гаруй монгол сэтгүүлийн эхний дугаар болон тусгай хэвлэлийн сэтгүүлийг улс төр онолын сэтгүүл, уран зохиол урлагийн сэтгүүл, ерөнхийлсөн сэтгүүл, эрдэм шинжилгээний сэтгүүл, тусгай хэвлэлийн сэтгүүл, бусад төрлийн сэтгүүл хэмээн 6 хэсэгт хуваан дэлгэн үзүүлэв.

Сэтгүүлийн эхний дугаар сэтгүүл эхлүүлэх зорилго, цаг үеийн түүхт ахуй, уншигчдад илгээх үг, редакторын хэлсэн үг, дугаар эхлэх үг зэрэг мэдээ мэдээлэл байдгаараа судалгааны үнэ өртөгтэй байдаг.

- Сурвалж бичгийн үнэ өртөг бүхий монгол сэтгүүлийн эхний дугаар нь зөвхөн сүм музей буюу номын санд хадгалагдаад байж болохгүй. Нэн чухал нь иргэдэд ойлгуулж, хүмүүсийн оюун санаанд шингэсэн байх ёстой. Бид үнэ цэнтэй өв соёлоо хамгаалах ч хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ өнгөрсөнд бид иймэрхүү ухамсар буюу ойлголтгүй байдалд эдгээр асуудлыг хөнгөвчилсөн бол өнөөдөр үүнийг хүндэтгэж үзвэл зөв байхаа гэж Хятадын монгол сэтгүүл судлах хурлын дараа Баянбулаг хэлсэн байна.

“Монголын нууц товчоо” сурвалж бичгийн хүрээлэнгийн захирал Чонос· Цогтнаран монгол сэтгүүлийн эхний дугаарыг цуглуулсан тухайд:

-‘Түмэн давхар байшин тэгш газраас босно, түмэн газрын аян анхны алхмаас эхэлнэ’ гэдгээр өнөөдрийн монгол сэтгүүлүүд мөн анхны алхмаас эхэлсэн байдаг. Яг ийм учир эхний дугаар маш чухал үнэ өртөгтэй юм. Өнөөдөр бид монгол сэтгүүлийн эхний дугаарын үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь ‘Уг санаагаа марталгүй үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж’ байгаа явдал болно” гэж танилцууллаа.

   Тус удаагийн үзэсгэлэнд бас “Монголын нууц товчоо” сурвалж бичгийн хүрээлэнгийн “Монгол судлалын эрдэм шинжилгээний сэтгүүлийн материалын тасаг”-ийн ашиглалтад орсон ёслолыг зохион байгуулсан байна. Энэхүү тасагт 10 гаруй орон, бүс нутгийн 56 төрлийн 5000 гаруй монгол судлалын эрдэм шинжилгээний сэтгүүлийг хадгалан цуглуулсан аж. “Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухаан”, “Хятадын монгол судлал”, “Монголын судлал”, “Үндэстний радио телевиз сонин мэдээ хэвлэл” зэрэг сэтгүүлийнхэн эрдэм шинжилгээний сэтгүүлээ шинэ байгуулагдсан материалын тасагт хандивласан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл