solongonews
“Үндэстний үсэг бичгийн шилдэг хэвлэл нийтлэлийн төслийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа” эхлэв
2017-03-14 16:35
“Үндэстний үсэг бичгийн шилдэг хэвлэл нийтлэлийн төслийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-ны хэвлэлийн бага хурал 3 дугаар сарын 14-ний үдээс өмнө Хөххотод боллоо.

Уг арга хэмжээг Өвөр Монголын Хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчооноос санаачлан зохион байгуулсан бөгөөд Өвөр Монголын үндэсний шилдэг соёлыг ухуулан хөгжүүлж, Өвөр Монголын үндэстний хэвлэл нийтлэлийн бэрндийг бий болгон, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ой болон Намын XIX чуулган амжилттай зохион байгуулагдахыг бэлгэдэн зохион байгуулжээ.

“Үндэстний үсэг бичгийн шилдэг хэвлэл нийтлэлийн төслийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа” нь Намын XIX чуулганы тухай сурталчлан ухуулсан хэвлэл нийтлэлийн төсөл, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярт зориулсан үндэстний эв нэгдэл, нягтралыг харуулсан агуулгатай хэвлэл нийтлэлийн төсөл, тал нутгийн соёлтой холбогдсон хэвлэл нийтлэлийн төсөл, Монгол үндэстний түүх соёлыг уламжлан хөгжүүлсэн сэдэв бүхий хэвлэл нийтлэлийн төсөл, Хятад болон гадаадын сонгодог бүтээлүүдийн орчуулсан бүтээлийн хэвлэл нийтлэлийн төсөл, утга зохиол болон урлагийн бүтээлийн хэвлэл нийтлэлийн төсөл, Философи ба нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, инженер технологийн салбарын чухал судалгааны үр дүн, Хятад болон Өвөр Монголыг гадаадад ухуулсан хэвлэл нийтлэлийн төсөл зэрэг 8 гол сэдвийн дор сонгон шалгаруулахаар тогтсон байна.

Сонгон шалгаруулалтад монгол болон хятад монгол хос хэлээр бичигдсэн байх хэрэгтэй бөгөөд 2017-2018 оны хооронд зохиож бүтээж хэвлэсэн бүтээл байх гэсэн шаардлага тавьсан байна. Өнөөдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болтол та өөрийн бүтээлээ дэвшүүлэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.nmgxwcbgdj.gov.cn сайтаас авах боломжтой юм.

 

 

Зохиогч: Б.АРИУХАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл