
ӨМӨЗО-ны хүний нөөц нийгмийн хамгааллын танхимаас мэдээлснийг үзвэл, "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд Өвөр Монгол их дээд сургууль төгссөн оюутныг ажлын байраар хангах ба бизнес эхлэх төлөвлөгөөг сайн хэрэгжүүлж, 650 мянган төгсөгчдөд туслан ажлын байраар хангах болно гэжээ.
Өвөр Монгол их дээд сургууль төгссөн оюутныг ажлын байраар хангах асуудлыг ажлын тэргүүн чухал үүрэг болгожээ. Мөн Өвөр Монгол удахгүй газар дээр нь ажлын байр хангах үүлэн үйлчилгээний тавцан байгуулж, "Интернэт сүлжээ+Ажлын байр хангах" хэлбэрээр газар дээр нь ажилтан авах гэрээ хэлэлцээр байгуулах, интернэт сүлжээгээр дамжуулж гэрээ хэлэлцээр байгуулах хоёрын уялдуулсан эрэлт хэрэгцээний тавцан байгуулах юм байна.

