solongonews
Хоргос боомт цагаан сарын хугацаанд 62 мянган зорчигч хүлээн авчээ
2017-02-13 16:51
Энэ оны Хятадын цагаан сарын хугацаанд Хятад Казахстаны Хоргосын олон улсын хамтын ажиллагааны төв нээлттэй ажилласнаар, Хоргос боомтын хилийн шалган өнгөрүүлэх цэгийн бүртгэлээр, баярын хугацаанд нийт давхардсан тоогоор 62 мянган зорчигчдыг шалган өнгөрүүлсэн байна.

Хятад Казахстаны Хоргосын олон улсын хамтын ажиллагааны төв нь Хятадын баруун нутгийн шинэ тулгар хөгжиж байгаа аялал жуулчлал, худалдаа наймааны газар болно. Энд дотоод гадаадын төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг хуримтлуулж, хувцас хунар, гутал малгай, богц цүнх, барилгын материал, гэр ахуйн хэрэгсэл, дижитал цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бараа, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон салбарыг хамарчээ. Уг төвд татвараас чөлөөлөх дэлгүүр 40 гаруй байж, үнэ өртгийн талаар илт давуу байртай байна. Хоргос боомтын хилээр шалган өнгөрүүлэх цэгийн холбогдох ажилтан хэлэхдээ, хамтын ажиллагааны төвт өдөр бүр 10 мянга гаруй зоригч аялж, оргил үедээ 23 мянгад хүрч байна гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл