solongonews
Хятад улсын нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх ба үндэстний цөөнхийн үг хэл соёлыг хамгаалах нь зөрчилдөхгүй
2020-09-15 21:10
Хятад улсын нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх ба үндэстний цөөнхийн үг хэл соёлыг хамгаалах нь зөрчилдөхгүй

Хятад улсын нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх нь хууль, эрх зүйн тодорхой тогтоол юм. Үндсэн хууль, үндэстний орны өөртөө засах хууль, үг хэл үсэг бичгийн хууль, сурган хүмүүжлийн хууль, албан журмын сурган хүмүүжлийн хуульд Хятад улсын иргэд нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг сурч ашиглах эрх ба үүрэгтэй гэдгийг тодорхой заасан байдаг. Тиймээс нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг түгээмэлжүүлэх нь хуульд тогтоосон төрийн ажил хэрэг мөн. Нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг сурч ашиглах нь нийт үндэстнүүдийн ард түмний хамтын хариуцлага билээ.

Даяаршил, социализмын зах зээлийн эдийн засгийн том нөхцөл байдал дор, хүн хүний хоорондын, газар орон хоорондын, улс улсын хоорондын харилцаа өдөр ирэх тутам олширч, төрөл бүрийн үг хэл, соёл ч солилцооны дунд тасралтгүй хөгжин хувирч байна. Энэхүү нөхцөл байдал дор, бид үндэстний цөөнхийн үг хэл, соёлыг сайтар хамгаалах ёстой. Тиймээс улсаас нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх ба үндэстний цөөнхийн үг хэл, соёлыг хамгаалах нь харилцан зөрчилдөх буюу харилцан хохируулах харьцаа биш юм. Харин улсаас нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг сайтар сурах нь үндэстний цөөнхийн үг хэл, соёлыг хамгаалах, хөгжүүлэх ба өвлөн уламжлахад идэвхтэй ахиулах үйлдэл үзүүлэхээр барахгүй,  үндэстний цөөнхүүд орчин үеийн хөгжил рүү урагшлахад зайлшгүй явах зам юм. Бид бүхэн нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг сурч ашиглах зайлшгүй чанар ба чухал чанарыг гүнзгий таньж, нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг түгээмэлжүүлэх ухамсарт чанар, чанд байдлаа эрчимжүүлэх хэрэгтэй.

Нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжил нь үндэстний сурган хүмүүжлийн хөгжилтийн жам ёсонд нийцнэ. Үндэстний цөөнхийн сурагчдын танин мэдэхүйн жам ёсыг зөрчсөн асуудал оршихгүй.

Урт хугацааны турш, Хятад улсаас үндэстний цөөнхийн орны улс төр, эдийн засаг, соёлын хөгжлийн бодит байдалд тулгуурлан, үндэстний цөөнхийн үг хэл, соёлын хөгжлийг хамгаалан ахиулах үндэстний сурган хүмүүжлийн төрийн бодлогыг тогтоосон бөгөөд улс ардын сурган хүмүүжлийн системд үндэстний сурган хүмүүжлийг хөгжүүлэхээр дамжуулан үндэстний цөөнхийн үг хэл соёлын хөгжил, нэгдсэн журмаар үг хэл үсэг бичгийг түгээмэлжүүлэхийг ахиулсаар ирсэн.

Нэгдсэн журмаар ашиглах үг хэлийг боловсронгуй сурч эзэмших нь хүн нэгбүр боловсон хүчнээр бэлтгэгдэх, ажлын үүрэг хариуцлагаа бүтээмжтэй гүйцэтгэх, амьдрахуйн үнэ өртгөө биелүүлэх чухал нөхцөл мөн гэдгийг бодит зүйл харуулсан. Даяаршил явагдаж буй өнөөдөр, нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх нь үндэстний цөөнхийн сурагчдын танин мэдэх чадвар, ойлгох чадвар, асуудлыг задлах чадвар болон нийгэмд зохицох чадварыг нэн сайн дээшлүүлж, үндэстний цөөнхийн олон олон хүүхдүүдэд ашиг хүртээж, тэднийг шинжлэх ухаан, соёлын мэдлэгийг илүү сайн сурч эзэмшүүлэн, нийгэм нийтэд зохицуулж, өөрийгөө илүү сайн хөгжүүлэх болгоно.

Мэдээж хүний сонсож ярих уншиж, бичих чадвар нь голцуу хүүхэд үед бүрэлддэг. Энэхүү үе шат нь үг хэл үсэг бичгийг сурч эзэмших шижир алтан цаг хугацаа мөн. Мөн нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг түгээмэлжүүлэхийн чухал цаг хугацаа мөн. Ийнхүү нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг хүүхэд үеэс эхлэн эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэстний цөөнхийн газар оронд нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх нь хүн хүмүүжүүлэх хүчин чадлыг сайжруулж, сурагчдын бүх талын хөгжлийг ахиулж, өнгөрсний үндэстний цөөнхийн сурагчдын нийгэмд зохицох явцад оршиж байсан үг хэлний завсардмал, соёлын саланги байдал, соёлын зохицлын дарамт зэрэг асуудлыг хувируулахад чухал ач холбогдолтой юм. Мөн үндэстний сурган хүмүүжил хийгээд сэтгэл зүйн хөгжлийн жам ёсонд нийцнэ.

Нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх нь үндэстний үг хэл соёлын хөгжлийн жам ёсонд нийцнэ. Үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгийг ашиглах нь орчныг сулруулах, үндэстний цөөнхийн үг хэл соёлыг мөхөөх гэсэн асуудал оршихгүй

Хэдэн мянган жилийн турш, Хятадын үндэстний олон ишт нэг цогцжсон байршил бүрэлдэн хөгжиж, Хятадын үндэстний хамт цогц аяндаа оршихуй байснаасаа ухамсартай болж хөгжсөн нь нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичиг чухал ач холбогдол өгснөөс юм. Хятад улсын түүхэн хөгжлийн явцад, үндэстнүүдийн үг хэл үсэг бичиг нь нийт газар нутаг, бүх үндэстнүүдийн ард түмний урт хугацааны харилцааны үр дүн мөн. Үндэстнүүдийн үг хэл үсэг бичиг харилцан нөлөөлсөн, харилцан толь болгосон нь нэгдсэн журмаар ашиглах үг хэл, үсэг бичгийн бүрэлдсэн чухал нөхцөл мөн.

Үндэстнүүдийн соёл нь хөгжин хувирч цаг үетэй зэрэгцэн урагшилж байдаг. Хэзээд хувиршгүй соёл гэж байхгүй. Соёл нь өрсөлдөөний дунд хөгжиж, уялдаа холбоо дунд хувирна. Энэ нь соёлын хөгжлийн жам ёс, өөрийн үндэстнийхээ үг хэл соёлыг битүүмжилж, бусад үндэстний үг хэл соёлтой харилцахыг тусгаарлах явдал нь соёлын хөгжлийн жам ёсноос тэрсэлж байгаа зүйл юм.

Хятад улсын эртний үеийн ба Өрнө дахины улсуудтай харьцуулбал, ХКН үг хэл үсэг бичгийн тухай төрийн бодлогод нэгдмэл чанар, олон талт чанар, нийтлэг чанар, зөрөөт чанарыг органикаар уялдуулж, нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг бүх талаар түгээмэлжүүлэх, үндэстнүүдийн үг хэл, соёлыг хамгаалах үйл явдлыг харилцан ахиулахыг эрчимжүүлж, улс орны нэгдлийг хамгаалах, үндэстний эв нэгдлийг ахиулах зэрэг талаар илт давуу байдлаа харуулжээ. Нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг сайтар сурч эзэмших нь мөн чанартаа үндэстний цөөнхийн үг хэл соёлын хөгжлийг хамгаалан ахиулахад боломж хангаж, үндэстний цөөнхийн үг хэлний нэгдсэн журмаар ашиглах үг хэлийг толилон ашиглах шингээн авахыг эрчимжүүлж, үндэстний цөөнхийн үг хэлний илтгэх хэлбэр, агуулгыг төгөлдөржүүлж, үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгийн тухай хүмүүсийн ойлголт, халуун сэтгэлийг нэмэгдүүлж, үндэстний цөөнхийн тус үндэстнийхээ соёлын итгэл, хүндэтгэлийн сэтгэлгээг нэмэгдүүлдэг. Энэ нь нэг зүйлийн гүнзгий давхаргын соёлын солилцоо, соёлын хамгаалалт болох юм. Энэ хоёр нь саад болохгүй, харилцан ахиулах болно.

Нэгдсэн журмаар үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг ахиулах нь үндэстний цөөнхийн үг хэл, соёл илүү саруул индэртэй болж, тасралтгүй цэцэглэн хөгжихөд маш их хүч нэмэрлэх болно

 Хятад улсын дарга Ши Жиньпин : - Үг хэл харилцан ойлголцох нь хүн хүний хоорондын ойлголцлын чухал зангилаа мөн. Үг хэл ойлголцохгүй бол даруй сэтгэл сэтгэлээ мэдэхэд хүндрэлтэй болж, хамтын зорилттой болоход хүндрэлтэй болно” гэж онцолжээ.

 Өвөр Монгол бол умрын нүүдэлчин соёлын өлгий. Хэдэн мянган жилийн турш,  энэ оронд амьдарсаар ирсэн үндэстнүүд хамтдаа түүх соёлын өв зузаан хуримталыг бий болгож, тал нутгийн соёлыг бүтээсэн. Үүнд, үндэстний цөөнхийн соёлын нөөц байгаа нь баялаг сайхан үг хэлнээс салж чадахгүй. Хэрвээ адил нэгэн зүйлийн хэлээрээ зохион бүтээх, тоглолт гаргах, уламжлан түгээхэд л хүрвэл, үндэстний цөөнхийн соёл нь өнөөдрийн шиг ийм гэрэл цацрангуй, баялаг сайхан байж чадахгүй. Мөн өвөрмөц онцлогтойгоор дотоод гадаадад алдаршиж чадахгүй юм.

Нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийн сурган хүмүүжлийг эрчимжүүлэх нь бүх шатны нийт боловсон хүчин үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичиг болон нэгдсэн журмаар ашиглах үг хэл үсэг бичгийг зэргээр ашиглах арга хэлбэрийг нэн сайтар ашиглан,үндэстний цөөнхийн соёлыг уламжлан дэлгэрүүлж, үндэстний соёл илүү дөхөм, эрчимтэйгээр өвөр монголоос гарч, дэлхий дахинд таниулахад чухал ач холбогдолтой юм. Үндэстний соёлыг нэн өргөн дэлгэр хүрээнд уламжлах ба дэлгэрүүлэхийг ахиулахад ашигтай юм.

 

Зохиогч: Ай Бэйжян
Найруулагч: ,
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл