solongonews
ӨМӨЗО үндэстний цөөнхийн хөгжлийг дэмжих зорилгоор 662 сая юань санхүүжүүлжээ
2020-04-22 11:00
ӨМӨЗО үндэстний цөөнхийн хөгжлийг дэмжих зорилгоор 662 сая юань санхүүжүүлжээ.

Энэ жил бол Хятадын чинээлэг нийгмийг бий болгох болон ядуурлыг даван туулах тэмцлийн чухал жил болох юм. Үүний дундаа үндэстний цөөнх төвлөрсөн бүс нутгийн ядуурлаас ангижрах явдал нь хамгийн чухалд тооцогддог.

Үүнд холбогдуулан ХКН-ын төв хороо, ӨМӨЗО-ы Намын төв хорооны ядуурлыг бууруулах ажлын шийдвэр болон төрийн бодлогын дагуу ӨМӨЗО-ы Үндэсний хэрэг эрхлэх зөвлөл 2020 онд бүх Өвөр Монголын үндэсний зэрэглэлийн 31 ядуу буурай хошуу шянь болон Өвөр Монголын зэрэглэлийн ядуу буурай 26 хошуу шяньд тусбүр 318 сая юань болон 175 сая юанийн үндэстний цөөнхийн хөгжлийн сан зохицуулах болно гэж ӨМӨЗО-ы Үндэсний хэрэг эрхлэх зөвлөл сүүлийн өдрүүдэд мэдээлсэн байжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nmg.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл