solongonews
Эрээн хотын экспорт, импортын хэмжээ өнгөрөгч онд 14.36 сая тоннд хүрчээ
2017-02-13 17:04
2016 онд Эрээн боомтын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 14.357 саяд хүрсэн ба мөн өмнөх үеэсээ 2.4 хувиар нэмэгдсэн байна.

Үүнд, импортын бараа бүтээгдэхүүн 11.048 сая тоннд хүрч, мөн үеэсээ 16.9 хувиар нэмэгдсэн бол экспортын бараа бүтээгдэхүүн 3.309 тоннд хүрэв. Энэ нь мөн өмнөх үеэсээ 27.7 хувиар буурсан байна. Хилээр орж гарсан хүний тоо давхардсан тоогоор 21.08 саяд хүрч, мөн үеэс 15.6 хувиар өссөн байна. Үүнд, хил нэвтэрсэн хүний тоо давхардсан тоогоор 1.054 сая, хилээр гарсан хүний тоо давхардсан тоогоор 1.054 саяд хүрч, тус тус 15.3 болон 16 хувиар нэмэгдсэн байна.

2016 онд Эрээн Төмөр замын боомтоор экспортолж, импортолсон бараа бүтээгдэхүүн 12.316 сая тоннд хүрч, мөн үеэс 14.2 хувиар нэмэгджээ.

Мөн 2016 онд Эрээн Авто замын боомтын экспорт, импортын бараа бүтээгэдэхүүн 2.041 сая тоннд хүрч, мөн өмнөх үеэс 40 хувиар буурсан байна. Үүнд, импортын бараа бүтээгдэхүүн 55 мянган тонн буюу өмнөх мөн үеэсээ 12.9 хувиар, экспортын бараа бүтээгдэхүүн 1.986 сая тоннд хүрч, мөн өмнөх үеэс хувиар буурсан байна.

2016 онд Эрээн Төмөр замын боомтоор орж, гарсан хүний тоо давтагдсан тоогоор 151 мянга ба энэ нь мөн үеэс 20.5 хувиар буурчээ. Үүнд, хилээр орсон хүний тоо давхардсан тоогоор 84 мянга буюу өмнөх үеэс 21.3 хувиар, хилээр гарсан хүний тоо 67 мянгад хүрч, мөн үеэс тус тус 21.3, 19.6 хувиар нэмэгдсэн байна. Эрээн хотын Авто замын боомтоор орж гарсан хүний тоо 1.955 сая /давхардсан тоо/ хүрч, мөн өнгөрсөн оны тухайн үеэсээ 19.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, хилээр нэвтэрсэн хүний тоо 969 мянга /давхардсан тоо/, хилээр гарсан хүний тоо 986 мянгад хүрч, мөн үеэсээ тус тус 20.2 болон 19.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 

Мөн 2016 онд Эрээн Төмөр замын боомтоор дамжин өнгөрсөн галт тэрэг 8688 ээлжид хүрч, мөн үеэсээ 8.6 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, хилээр нэвтэрсэн галт тэрэг 4347 ээлж, хилээр гарсан 4341 ээлжийн галт тэрэг болсон байна. Эрээн Авто боомтоор дамжин өнгөрсөн авто тээвэр 480 мянгад /давхардсан тоо/ хүрч, мөн үеэсээ 9.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, хилээр нэвтэрсэн болон гарсан авто тээвэр тус тус 240 мянгад хүрсэн үзүүлэлт гарчээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл