2016 онд Эрээн хотын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил үр дүнтэй болж, нийт 202 хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авсан бөгөөд үүнээс 193 гомдлыг шийдсэнээр хэрэглэгчдэд 1.274 сая юанийн эдийн засгийн хохирлыг барагдуулсан байна.
2017 оны хэрэглэгчдийн эрх ашгийн өдрийг “Онлайн жинхэнэ худалдаа, хэрэглэгчид санаа зоволтгүй” нэрийн дор зохион байгуулсан аж. 3 дугаар сарын 15-ны өдөр Үлэг гүрвэлийн талбайд сурталчилгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар иргэдийн асуултад хариулт өгөхийн зэрэгцээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах тухай мэдлэгийг нэмэгдүүлэх юм байна. 2016 оны шилдэг хувийн аж ахуйн нэг, бие даасан аж ахуйн нэгж, үлгэр жишээч өрхүүдэд шагнал гардуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнийг шатаах үйл ажиллагаа зохион байгуулах, аж ахуйн нэгж, сургууль, гэр хороолол, дэлгүүр болон хөдөө тосгоноор хэрэглэгчдийн эрх ашгийн тухай сурталчилгаа хийнэ. Онлайн худалдааны сэрэмжлүүлэх дохиог зарлаж, онлайн дэлгүүр эрхлэгчдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлж, хэрэглэгчид өөрсдийгөө хамгаалах чадварыг сайжруулах тал дээр хичээн ажиллана.
