solongonews
Баянгол дүүргийн төлөөлөгчид Өвөр Монголд айлчиллаа
2019-12-20 16:40
Монгол Улсын Улаанбаатар хотын Баянгол дүүргийн төлөөлөгчид Өвөр Монголд айлчиллаа.

Монгол Улсын Улаанбаатар хотын Баянгол дүүргийн төлөөлөгчид 12 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Өвөр Монголд айлчиллаа. Монгол Улсын төлөөлөгчдийн баг 19-ний өдрийн үдэш дугуй ширээний уулзалт зохион байгуулж, энэ удаагийн айлчлалын талаарх ололт амжилт, сэтгэгдлээ хуваалцан, талархал илэрхийлжээ.

Хурлаар Өвөр Монголын холбогдох байгууллага нэгжийн удирдлага ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал, ядуурлыг бууруулах ажлын байдал болон экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талаар танилцуулсан байна.

Уулзалт ярилцлагад ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Ядуурлаас гаргаж хөгжүүлэх албаны бодлого хууль тогтоомжийн газар, ӨМӨЗО-ы ой Бэлчээрийн газар, ӨМӨЗО-ы Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын газрын дарга удирдлага болон Монгол Улсын Улаанбаатар хотын Баянгол дүүргийн төлөөлөгчид оролцжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл