ӨМӨЗО-ы 2020 оны үндэсний интернэтийн аюулгүй байдлыг дэмжих долоо хоногийн нээлтийн ёслол 09-р сарын 14-ний өдөр онлайн шууд нэвтрүүлгийн хэлбэрээр болсон байна. Нээлтийн үеэр энэ жилийн 01-р сараас 06-р сарын хоорондын ӨЗО-ы интернэтийн аюулгүй байдлын талаар танилцуулж, хариуцаж байгаа байгууллага нэгжийн хүн бүрээс видео бичлэгээр яриа тавьсан байна.
Тус үйл ажиллагаа нь долоон өдөр үргэлжлэх бөгөөд үйл ажиллагааны хугацаанд сургуулийн өдөр, цахилгаан холбооны өдөр, хууль дээдлэх өдөр, санхүүгийн өдөр, залуучуудын өдөр, хувийн мэдээллийг хамгаалах өдөр зэрэг утга агуулгатай үйл ажиллагааг зохион байгуулж, түүнчлэн интернэтийн аюулгүй байдлын онцгой байдлын сургуулилт, интернэтийн аюулгүй байдлын тэмцээн зэрэг үйл ажиллагаа болох болно.
Үндэсний интернэтийн аюулгүй байдлыг дэмжих долоо хоног нь 2014 оноос эхлэн анх зохион байгуулагдаж, энэ жил нь “интернэтийн аюулгүй байдал нь хүмүүст зориулагдсан бөгөөд интернэтийн аюулгүй байдал нь хүмүүсээс хамаарна” хэмээх сэдвийн эргэн тойронд болж байна.
