
Өвөр Монголын Хянган аймгийн Залайд хошууны Рүйчю хөдөө аж ахуйн хоршоо модны хар мөөг түүж хатаах үедээ орж, Залайд хошууны Арангэр суурингийн Зүлгэнэ багийн Жао Гүйжюнь ч өдөр бүр Жаргалангийн хүрээлэн болон модны хар мөөг тарих тарианы хашаанд гүйж модны хар мөөг түүж хатаан завгүй байлаа.
- Анх 6000 модонд модны хар мөөг тарьж байсан бол энэ жил 30 мянган модонд модны хар мөөг тарьсан. Модны хар мөөгнөөс олох ашиг өндөр. Жилд 40-50 мянган юанийн цэвэр орлого олно. Энэ жил 4 дэх жилээ модны хар мөөг тарьсан гэж Жао Гүөжюнь ярьж байлаа.
2017 онд Залайд хошуу нь “Аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах” төсөв гаргаж, үүнд модны хар мөөг багтан орж, Залайд хошууны ядуурлаас ангижруулах аж үйлдвэрийн “хар алт” болжээ.
- Амьдрал ядуу буурай өрхүүд модны хар мөөг таривал мод бүрд засгийн газраас 1 юанийн нөхвөр өгч, өрхүүд өөрөөсөө мод бүрд 0,8 юань гаргадаг. Мөн засгийн талаас модны хар мөөг тарих талаар мэргэжлийн удирдлага явуулж, модны хар мөөгөө хураасны дараа ч засгийн газраас худалдаж борлуулах зам хайдаг гэж Залайд хошууны Рүйчю хөдөө аж үйлдвэрийн хоршооны дарга Ма Хэпин ярив. Залайд хошуу нь модны хар мөөгний аж үйлдвэрийн хошууч аж үйлдвэрийн хувьд тус хоршоо 1,5 сая модонд модны хар мөөг тарьж, Арвангэр суурингийн амьдрал ядуу буурай 464 айл өрх, амьдрал ядуу буурай 1198 иргэнийг удирдан хүн дунджийн орлогыг 2800 юаниар нэмэгдүүлсэн ба 1200 хүнд 3 сая юанийн ажил хөдөлмөрийн үйлчилгээний орлого олгожээ.

Залайд хошуунд модны хар мөөг тарихыг дэмждэгээс гадна малын үүлдэр сайжруулахыг ч дэмждэг байна. Баянгол суурингийн Юүнхэ тосгоны Лю Жүнлү нь малын үүлдэр сайжруулан ашиг олсон нэгэн.
2019 онд Залайд хошуу “Залайд хошууны малын үүлдэр сайжруулахад нөхвөр олгох”-ын дагуу сайн үүлдрийн хонины төл бүрд 30 юанийн нөхвөр өгчээ. Лю Жүнлү 40 хонио гадаадын цагаан хонины үүлдэр болгон сайжруулсан байна. Ингэснээр орлого өндөр болж жилд хурганаас 20 мянган юанийн орлого олох боломжтой болжээ.
