Чүнчингээс Польш хүрэх тус галт тэрэг нийт 41 чингэлэгтэй. Ихэвчлэн хүүхдийн тоглоом, эмэгтэйчүүдийн хувцас хадгалах тавиур зэрэг 457.88 тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэн, барааны өртөг нь 4316.9 мянган ам.доллар хүрэх аж.
Эрээн боомтоор хил өнгөрч байгаа энэхүү галт тэрэг энэ жилээс тогтвортой аялж эхлэх болно. Одоогоор Эрээн боомтын хилээр өнгөрч байгаа Хятад улсаас Европт хүрч байгаа нийт долоон галт тэрэг бий. Голдуу Жэнжөүгээс Европ, Хүнанаас Европ, Чүнчингээс Европ, Сүжөүгээс Европ, Өвөр Монголоос Европ, Тяньжинаас-Беларусь, Тяньжинаас-Орос хүрэх галт тэргүүдийг хамран Жэнжөүгээс Европ хүрэх галт тэрэг нь байнга аялах болов. 2016 онд Эрээн хотын гаалийн бүрдүүлэлт Хятад улсаас Европ хүрэх галт тэрэг нийт 166 удаа өнгөрсөн нь 115.8 хувиар, ачаа тээврийн нийт хүндийн хэмжээ 86509.8 тонн, өнгөрсөн жилийн мөн үеэс 181.54 хувиар нэмэгдэв.
