ӨМҮХЭТ, Найман муж орны монгол хэл бичгийн алба, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстний цөөнхийн хэл судлах төв, Улаанхад хотын ҮХЭЗ болон Хишигтэн хошууны Засгийн газар зэрэг байгууллага нэгж хамтран зохиосон энэхүү арга хэмжээнд Өвөр Монголын эрдэмтэн судлаачид Бээжин, Ланьжөү, Монгол Улсын болон Эрдэнэтогтохын нутгийнхан оролцжээ. Улаанхад хотын Хишигтэн хошууны Баянцагаан сумын Жирийн голоор нутагтай Эрдэнэтогтох Өвөр Монголын хэл бичгийн ажлын комиссын нарийн бичгийн дарга, Өвөр Монголын хэл түүх утга зохиол судлах газрын дарга зэрэг тушаалыг хашиж байжээ.

Эрдэнэтогтох нь Хятадын монгол утга зохиол судлалын нэртэй эрдэмтэн, монгол үндэстний утга зохиол түүх судлалыг үүсгэгч, Хятадын анхны монгол хэл бичгийн судлах тасгийг байгуулагч юм. Уг арга хэмжээний үеэр эрдэмтэн судлаачид "Монгол зөв бичлэгийн тольд шинээр дүрэмжүүлсэн үгсийн тухай" сэдвээр лекц уншсан байна.


Хятадын Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор, докторын удирдагч, нэрт эрдэмтэн Хишигтогтох хэлэхдээ: - Эрдэнэтогтох монгол хэл бичгийн олон ажил хийсний дотор хамгийн чухал нь монгол хэл бичгийн ажлыг зөв замаар удирдаж явсан явдал болно. Түүний ачаар монгол хэл бичгийн ажил үндсэндээ зөв эрүүл замаар явж ирсэн юм. Тэрээр "Үндсэн хууль" болон "Үндэстний цөөнхийн өөртөө засах хууль" дахь үндэстний цөөнхүүд үг хэл, үсэг бичгийг хэрэглэх хөгжүүлэх эрх чөлөөтэй гэсэн заалтыг баримталж хэрэгжүүлж, хэлийг яавал хөгжүүлж болох вэ гэдгийг сурах хүний тоо олон, хэрэглэх хэмжээ өргөн болсон байх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний түвшин дээшилсэн байх хэрэгтэй, утга зохиолын хэл баялаг болсон байх хэрэгтэй гэсэн дөрвөн зарчмын дагуу хэрэгжүүлж ирсэн. Одоо хэрэглээний судлал маш дутмаг байгаа бөгөөд нэгдсэн программ хангамж гэж байхгүй байна. Мөн монгол бичгийг зөв бичих талаар завхрал гарч байна. Иймээс энэ хурал бодит ач холбогдол өгөх болно гэж найдаж байна гэв.


Монголын Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, "Улаанбаатар" Их Сургуулийн доктор, профессор Цэдэв хэлэхдээ: - 1957, 1959 онд Монгол Улсад айлчлан олон улсын хуралд оролцон өгүүлэл илтгэл тавьж байсан байна. Түүний тэдгээр илтгэлийг би саяхан архив хүрээлэнгийн сан хөмрөгөөс шүүж үзсэн, түүний тэдгээр илтгэл өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй хэвээр байгаа бөгөөд хөндсөн зарим асуудал нь одоо ч маш үнэ цэнэтэй илтгэл гэж би бодож байна гэжээ.




