- Энэ жилийн цагаан сараар манай хошууны салютын буудлагын дуу өнгөрсөн жилийг бодвол багассан байна. Өнгөрсөн жилүүдэд битүүний үдэш цагаан сарын концерт үзэх аргагүй телевизийн дуу сонсдоггүй байсан гэж Баарин баруун хошууны Хастуяа ярьж байв.
Цагаан сарын хугацаанд буудсан салютын хаягдлын хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулбал ихээхэн багасаж, өнгөрсөн жилийн хувьд битүүнээс шинийн зургааныг болтол нийт 20 гаруй хогийн машиныг дүүргэдэг байсан бол энэ жил шинийн арван болтол нийт 14 машин хаягдал хясан гэж Хан Шань хорооллын гэр ахуйн компанийн ажилтан ярив.

Энэхүү байдал нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн экологи, байгаль орчныг хамгаалах үзэл ухамсар сайжирсантай шууд холбоотой билээ.
- Сүүлийн жилүүдэд жил бүрийн цагаан сард салютын хэрэглээ цөөрсөн бөгөөд энэ жилийн хувьд би нэг ширхэг салют ч худалдаж аваагүй. Салют нь агаар бохирдуулахаас гадна гудамж талбайн цэвэрлэгчийн ажлыг хүндрүүлдэг. Салютын дуу багассан шинэ сар сайхан байна гэж Хан Шань хорооллын Тэгш гуай сэтгэгдлээ хуваалцсан байна.

