ХКН-ын ӨМӨЗО-ы X хугацааны хорооны 11-р бүгд хурал ба Өвөр Монголын эдийн засгийн ажлын хурал 2019 оны 12-р сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Хөххотноо болов.
Энэ удаагийн бүгэд хуралд ӨМӨЗО-ы намын хорооны 69 гишүүн, 7 орлогч гишүүн оролцов. ӨМӨЗО-ы холбогдох удирдлага болон байгуулга нэгжийн төлөөлөгч хуралд сул оролцов. Тус хурлыг ӨМӨЗО-ы намын хорооны байнгын хорооноос зохион байгуулан хийсэн байна. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Шы Тайфэн, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дэд дарга, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолин үг хэлэв.
Хурал нь Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзлээр удирдлага болгож, ХКН-ын XIX их хурал ба ХКН-ын XIX их хурлын Төв хорооны 2-р, 3-р, 4-р бүгд хурлын үзэл санаа, төвийн эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг суралцан, Шы Тайфэний ӨМӨЗО-ы намын хорооны байнгын хорооны хүсэлтээр хийсэн ажлын тайланг ярилцаж, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны “ХКН-ын төв хорооны Хятадын онцлогтой социализмын системийг баримтлан сайжруулж, Үндэсний засаглалын тогтолцоог шинэчлэх, засаглалын чадавхыг дэмжих хэд хэдэн томоохон асуудлын шийдвэрийн санал”-ыг хянан баталж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг задлан 2020 оны эдийн засгийн ажлыг төлөвлөв.
Хурлаар ӨМӨЗО-ы намын хорооны байнгын хорооны өнгөрсөн онд хийсэн ажлыг бүрэн батлав. ХКН-ын XIX их хурлын Төв хорооны 4-р бүгд хурал нь ХКН-ын “Хос зуун жил”-ийн зорилтын түүхийн уулзвар дээр хуралдсан чухал хурал юм. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр Хятад улс Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын цаг үед байгаа зангилааны цагт хуралдсан бүтээлч чанартай ач холбогдолтой хурал болно. ХКН-ын XIX их хурлын Төв хорооны 4-р бүгд хурлын үзэл санааг гүнзгийрүүлэн, суралцан ярилцах, боловсруулах, сурталчлан таниулах, судлах гэх мэт ажлыг шударгаар зохион байгуулах хэрэгтэй. Хятадын онцлогтой социализмын үндсэн тогтолцоо, суурь тогтолцоо, чухал систем нь нам, улс орны бүхий л чиглэлээр байгуулагдсан зохион байгуулалт юм.
“Гуйвшгүйгээр баримтлан бэхжүүлж, цаг үеийг даган бүх талаар хөгжүүлэх” шаардлагын дагуу системийг бий болгох, засаглалын чадавхыг бэхжүүлэх нь гол зорилтуудын хэрэгжилтийг дэмжих хэрэгтэй. Энэхүү хурлыг зохион байгуулсан бүх шатны байгууллагууд ХКН-ын XIX их хурлын Төв хорооны 4-р бүгд хурлын үзэл санааг суралцан судалж хэрэгжүүлэх нь улс төрийн чухал ажил, урт хугацааны стратегийн зорилт гэж үзэх ёстой. Системийг хатуу хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг бэхжүүлэх, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, чадавхыг бэхжүүлэх, хэв маягийн хамгаалалтыг бэхжүүлэн бүх талын ажлыг үр дүнтэй хийх хэрэгтэй.
Бүгд хурлаар ирэх жилийн ажлыг үр дүнтэй хийхийн тулд эхлээд эдийн засгийн нөхцөл байдлыг зөв харах ёстой гэдгийг онцоллоо. Ирэх жил ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжилд хүнд даалгавар, олон бэрхшээл, өндөр шаардлага тулгарна. Бид намын төв хорооны эдийн засгийн ирэх жилийн ажлын талд тавьсан шаардлагыг үнэн зөвөөр ойлгож, эдийн засаг, нийгмийн хөгжилд ашигтай ажил хийх ёстой. Чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхэд иргэдийн амьжиргааг сайжруулах хэрэгтэй. Нийлүүлэлтийн тал дээр бүтцийн шинэчлэлийн гол шугамыг дагаж, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгох хүчин чармайлт, эдийн засгийн хөгжлийн аргын өөрчлөлтийг хурдасгаж, өндөр чанарын хөгжлийг бататгах болно. Экологийг тэргүүнд тавьж, бохирдолгүй хөгжлөөр удирдамж болгосон өндөр чанартай, хөгжлийн шинэ замыг хайх зангилаа нь шинийг бүтээхэд байна. Бизнесийн орчин бол засгийн газар болон зах зээлийн уулзвар бөгөөд бүс нутаг дахь зах зээл, нээлттэй байдлын түвшинг цогцоор нь тусгаж өгдөг.
ӨМӨЗО-ы бүх шатны намын зохион байгууллагууд, намын гишүүд, боловсон хүчин Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хорооны удирдлага дор нягт нэгдэж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлог бүхий социализмын үзэл санаагаар удирдамж болгож, сахин бараалж харилцан туслалцаж, бүлгэмдэн тэмцэж ХКН-ын XIX их хурлын Төв хорооны 4-р бүгд хурлын шийдвэрт бодлого төлөвлөлтийг бодитой хэрэгжүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх зорилтыг тогтсон хугацаанд хийж, экологийг тэргүүнд тавьж, ногоон байгууламж бүхий өндөр чанартай хөгжлийн шинэ арга замыг эрэлхийлэн, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийн бүтээн байгуулалтад илүү их хувь нэмэр оруулна хэмээн уриалав.
