Баярбаатар аварга 256 бөхтэй наадамд 35 дахь удаа тэргүүллээ
2017-01-18 11:24
“Клуб ” цом Хятад маягийн бөхийн уралдааны монгол бөхийн наадмын хүчит 256 бөхийн барилдаан 1 дүгээр сарын 3-ны өдөр боллоо.
Наадамд М.Соёл, Цагаанзаан, Баярбаатар, Батжаргал, Гэгээрэх, Чинзориг, Бүрэнсайн, Өлзийбаатар зэрэг олны танил болсон бөхчүүд зодоглосон байна. Барилдаанаас харахад сорио боловсрол сайтай байгаа нь илхэн. Онцгойлон Баруун Үзэмчин хошууны Сэнгэ аварга бөхийн клубт сорио боловсрол хийж байгаа ба Зүүн Үзэмчин хошууны бөхчүүдийн сорио боловсрол онцгой сайн, уран барилдаанаараа үзэгч олныг шагшруулж байлаа.
Тэргүүн дэдийн барилдаанд Баярбаатар Өлзийбаатарыг хаяснаар наадмын тэргүүн бөхөөр тодорсон юм. Нийт 256 бөх оролцсон наадамд ийнхүү 35 дахь удаа тэргүүлсэн байна.
Зохиогч: Хад
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
