solongonews
10 жил ажлын байрандаа шинэлсэн Ургаацэцэг
2017-02-20 11:00
Шинийн дөрөвний өдөр салютын дуу, гудамжаар давхих авто машины дуу чих доргиоход эмнэлгийн газар нам тайван.

Хааяа нэг сувилагч эм тан солихоор өвчтөний өрөөгөөр нааш цааш алхална.

- Энэ өдөр миний ээлж болохоор ажлын байрандаа өвчтөнөө хариуцах хэрэгтэй гэж Хорчин баруун гарын дунд хошууны Монгол эмнэлгийн сувилагч Ургаацэцэг ярьж байв.

2007 онд Ургаацэцэг сувилагчаар ажлын гараагаа эхлүүлснээс хойш 10 жилийн хугацаанд цагаан сарыг ажлын байрандаа өнгөрүүлсээр иржээ.

- Өнгөрсөн жилийн битүүн болон шинийн нэгний өдөр ажилласан. Энэ жил шинийн дөрвөнд миний ээлж, ирэх жил бас битүүн, шинийн нэгэнд ажиллах болно. Ингэж ажилласаар дасчихсан байна.

Эмч сувилагч, цэрэг байлдагч зэрэг онцгой ажлын байранд байгаа хүмүүс цагаан сараар амардаггүй гэдгийг бид бүгд мэддэг. Ажлын байрандаа ядарч зүдэрч байсан ч баяртай ажилладаг Ургаацэцэгийн тэсвэр тэвчээртэй байдлаас бид бүхэн суралцах ёстой аж.

- Хоёр сувилагч 25 өвчтөнийг хариуцна. Ажлын үүрэг нэлээд хүнддээ тооцогдоно. Би өөрөө энэ ажилд дуртай болохоор огт хүнд хэцүү гэж боддоггүй. Ямар бэрхшээл тулгарч байна?:

- Бэрхшээл ч гэж ажил дэрээ хичээж ажиллавал бүгдийг шийдэж чадна. Хамгийн чухал нь миний хүүгийн нас бага, би ажилдаа гарахад хүү минь араас чирэгдэж уйлна. Хүүгээ том болж ухаан орж, ээжийнхээ ажлыг ойлгох байлгүй.

Хэдхэн үг солихын завсар тариа хийлгэхээр түүнийг дуудна. Өвчтөний судсыг хайж ядах ч юмгүй олж, ажилдаа сурамгай хариуцлагатай хандаж, өвчтөнтэй яриа дэлгэн, биеийн байдлыг нь асууж байлаа. 24 цагаар ажилласан Ургаацэцэгт ядарсан байдал харагдахгүй харин ажилдаа хандах үүрэг хариуцлага харагдаж байлаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл