- За! Зам бас түгжирчихлээ. Авто машины хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна хэмээн Хүрээ хошууны Хүрээ суурингийн Хатуутал хорооллын Балж гуай байшингийнхаа цонхоор харан шагшиж зогсоно.
Хориод жилийн өмнө хөдөө нутагт авто машин замаар давхин өнгөрөхөд айл хотлын хүүхдүүдээс томчуул хүртэл авто машиныг сонирхон шохоорхдог байсан. Одоо харин өрх бүр машинтай болж.
- Жилээс өмнө Элсэн багт суугаа авга чинь бас шинэ машин худалдан авсан байна гэж Балж гуай Бугат хотоос сар шинээ өнгөрүүлэхээр ирсэн охин Болортоо хуучлан ярилаа.
Хатуутал гудамж бол Хүрээ хошууны Хүрээ суурингийн хуучин хотын чухал гудамж бөгөөд унаа хөсөг, хүн хар олонтой газар болжээ.

- Өмнө нь Бээжин, Хөххот зэрэг том хотод л зам түгжирдэг байсан. Одоо харин хошууны төвд ч зам түгжирч, зарим үед арав гаруй минут хүлээх үе ч байдаг. Хоёр өдрийн өмнө би хөдөө суугаа хамаатныхаа гэрт очих замд хоёр авто машин мөргөлдөж, зам түгжирснээр бид хагас цаг гаруй хүлээсэн. Хөдөөний зам түгжирнэ гэж огт бодож байсангүй гэж Болор ярив.
Оройн хоол бэлдэхээр Болор сурвалжлагчийн хамт дэлгүүр орохоор машинаа асаахад Балж гуай:
- Дэлгүүр явах зүүн талын зам ганц урсгалтай болсон байна. Та нар битгий дүрмээ зөрчөөрэй гэж санууллаа.
