Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засгийн хөгжил, судалгааг дэмжих нийгэмлэг санаачлан зохион байгуулсан 2020 оны Өвөр Монголын хөдөө аж ахуйн 26 дахь удаагийн үзэсгэлэн (Өвөр Монголын хөдөө аж ахуйн машин механизмын үзэсгэлэн болон Өвөр Монголын ойн аж ахуйн 4 дэх удаагийн үзэсгэлэнг хамт зохион байгуулна) 08-р сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулахаар болсон байна.
Үзэсгэлэнгийн нийт талбай нь 15,000 квадрат метр бүхий хөдөө аж ахуйн материал, ус хэмнэлт, хөдөө аж ахуй, мал аж ахуйн машин механизм, ойн аж ахуй, санхүүгийн үйлчилгээ зэрэг зургаан гол агуулгаар үзэсгэлэнг зохион байгуулах ажээ. Нийт 400 гаруй хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн компаниуд үзэсгэлэнд оролцох бөгөөд өндөр технологийн 46 төсөл, 235 патентлагдсан технологийн бүтээгдэхүүнд дэлгэгдэх болно.
