2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Бээжин хотоос олон түмний сэтгэлийг баясгасан нэгэн баярын мэдээ дамжиж, шил нутгийн ард олны сэтгэлийг баясгалаа. Хятадын дэлхийд алдаршсан нэртэй чулууг үнэлэх, шагнал гардуулах ёслол дээр Шилийнгол аймгийн долоон төрлийн хачин чулууны уран бүтээл Хятад улсын дэлхийд алдаршсан нэртэй чулуугаар сонгогдож, “2016 Хятадын дэлхийд алдаршсан нэртэй чулууны толь”-д бүртгэгдсэн байна.
Хятад улсын дэлхийд алдаршсан нэртэй чулууны шагналыг Хятадын нэртэй чулууны Оскарын шагнал гэдэг. Хятад улсын чулуу сонирхогчдын нийгэмлэг, Хятад улсын чулуу сонирхогчдын сүлжээнээс дэмжиж, Бээжин хотын чулуу сонирхогчдын нийгэмлэг, “Чулуу үнэлэл” сэтгүүлийн хороо, Хятад улсын чулуу сонирхлын тоо баримтын сүлжээнээс эрхлэн зохион байгуулдаг тус шагналыг 2015 онд анх зохион байгуулж, 2016 онд хоёр дахь удаагаа явуулж байгаа юм. Энэ удаад Хятад улсын өнцөг булан бүрээс 6000 гаруй шилдэг сайн чулууг цуглуулж, үүний дотроос “сайны дотроос сайныг сонгох, шилдгийн дотроос шилдгийг нь сонгох” зарчмаар 480 чулууг сонгон шалгаруулснаа хачин чулуудынзургийг дахин жил шахам Хятад улсын том интернэт сүлжээнд тавьж, олон нийтийн саналыг авч мөн мэргэжилтнийг залж тусгай үнэлгээ хийлгэж “Хятад улсын дэлхийд алдаршсан нэртэй чулууны толь”-д хамрагдах 100 шилдэг бүтээлийг сонгон гаргасан ажээ. “Бүх Хятад улсын хэмжээний шалгаруулалтаар дамжуулан Шилийнгол аймгийн долоон хачин чулууны бүтээл "Хятад улсын дэлхийд алдаршсан нэртэй чулуу"-ны шагналыг хүртсэн байна.
Энэ нь Шилийнгол аймгийн хачин чулууны түүхэн дэх нэг том амжилт болно. Тус шалгаруулалтад оролцсон Шилийнгол аймгийн хачин чулууны бүтээл бол бүгд нэртэй бүтээлүүд бөгөөд олон удаагийн хачин чулууны үзэсгэлэнд шагнал хүртэж байсан бүтээлүүд болно. Энэ удаад Шилийнгол аймгийн ийм олон уран бүтээл шагнал хүртсэн нь Шилийнгол аймгийн хачин чулууг илүү олон хүнд таниулж, улмаар Шилийнгол аймгийн хачин чулууны салбарын хөгжлийг дайчлах нь лавтай” хэмээн Шилийнгол аймгийн хачин чулууны нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга Ү Шин баяртай ярьж билээ.
Шил нутгийн хачин чулууны гайхамшгийг дэлхий нийтэд таниулсан энэхүү долоон төрлийн хачин чулууны бүтээл бол будар хачин чулууны музейн “Өлзийт тохой”, “Тэргүүлэгчийн хайр”, “Хятадын анхны хас луугийн зүүлт” хэмээх гурван хачин чулууны уран бүтээл, Чи Ши Жюй хачин чулууны дэлгүүрийн“ шарсан гахайн мах” хэмээх бүтээл болон Дүн Пүө хачин чулууны дэлгүүрийн “Тохойн ясны мах”, “Монголын үнэр амттай шарсан хавирга” хэмээх уран бүтээл болно.
Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошуу, Сөнид баруун хошуу, Эрээн хот зэрэг газрын хачин чулуу, Долон нуур шянь зэрэг газрын мана чулуу Хятад улс даяар алдар нэр нь мандахын хэрээр Шилийнгол аймгийн хачин чулууны салбарын аж ахуй ч ихээхэн хөгжих болж, хэсэг бүлэг хүмүүс хачин чулууны аж ахуйн эрхлэн ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс Шилийнгол аймгийн хачин чулуу нь олон нийтийн анхаарлын төвд сайн үнэлгээ авсан юм. Мөн “Хятад улсын дэлхийд алдаршсан нэрт чулуудын толь”-д бүртгэгдсэн болохоор нь Шилийнгол аймгийн хачин чулууны аж ахуйн хөгжилд тус нэмэр үзүүлэх нь лавтай.
