Шавар байшиндаа хэдэн үеэрээ амьдарсан Уул гуайн хувьд Улаагчин тахиа жилийн цагаан сар өвөрмөц цагаан сар боллоо.
Бороотой үед дусаал гоожиж, хүйтэн өдөр гантай ус нь хөлдөхөөр тийм аюултай шавар байшингаасаа нүүж, сар шинээ тоосгон байшиндаа өнгөрүүлнэ чинээ санаагүй байсан биз.
- Маш их баяртай байна. Нам засгийн сайнаар энэ жил дулаахан өвөлжинө дөө хэмээн Уул гуай сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Тэнгэрийн царайг харан тариа будаа арчилж, амьдралаа аргацааж байгаа Уул гуай тоосгон байшинтай болно гэж хэчнээн их хүсдэг байсан бол.
- Өнгөрсөн жил энэ гэрээ барьсан. Нам засгийн дэмжлэг байгаагүй бол шавар байшиндаа л өтлөх насаа өнгөрүүлнэ хэмээн хуучилж байлаа.
Баарин баруун хошуу нурах аюултай байр байшинг засан сэлбэх ажлыг 2016 оны ард иргэдийн амьдралыг сайжруулах чухал төсөл болгон хэрэгжүүлж, 11226 нурах аюултай байр байшинг засан шинэчилж, тоосгон байшин болгосон юм. Ингэснээр ядуу буурай олон түмэн цэвэр тохилог тоосгон байшинд цагаан сараа угтаж байгаа нь энэ билээ.
