Өвөр Монгол байгалийн ойн нөөц баялгийг хамгаалах, умардын гурван орны халхавч ойг бүтээн байгуулах, тариалахыг зогсоож өвс мод тарих зэрэг төслийг хэрэгжүүлэхийн дээр засмал замын хоёр хажуу, хот суурин, баг тосгон, уурхайн орон, Хатан голын хоёр хөвөө, Далан хар уулын өмнө бэл зэрэг гол гол газар нутгийн ойжуулалтын төслийг хэрэгжүүлж, жил бүрийн ойжуулалтын талбай нь 660 мянган га талбайг давж, ой шугуйн талбай болон ургаа модны хадгалагдцын “хос нэмэгдэл”-ийг биелүүлэв.
Хөлөн нуур, Улаансухай, Даагын нуур зэрэг нуур бүрд нуга газрын хамгаалалтыг хэрэгжүүлэх төслийг нийтлэн хэрэгжүүлж, усны талбай, усны хадгалагдац болон усны чанар зэрэг тал дээр мэдэгдэм сайжирсан байна.
Бээжин, Тяньжиний эргэн ойр хавийн элс ба салхины эхийг засаж сайжруулах хоёр дахь удаагийн төслийг хэрэгжүүлж, бэлчээрлүүлэхийг зогсоож, бэлчээрийг сэргээх, тариалахыг зогсоон өвс мод тарих, байгаль орчин муудсан орны ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ерөнхий арга хэмжээ авч цөлжсөн газрын “хос хасагдал”-ыг биелүүлсэн байна.
Даагын нуур нь ӨМӨЗО-ы гурван том нуурын нэг, Хятад улсын “ Усны чанар сайн нуурын экологийн орчинг хамгаалах ерөнхий төлөвлөгөө”-д хамрагдсан. Сүүлийн жилүүдэд байгаль орчны хувиралт зэрэг шалтгаанаас усны төвшин, усны чанар адил бус хэмжээнд өөрчлөгджээ. ӨМӨЗО нь Даагын нуурын экологийн орчинг засан сайжруулах ажлыг эрчимтэй хийж олон төрлийн арга хэмжээ авч байна. Тариаланд усыг гамтай хэрэглэх, аж үйлдвэрт хэрэглэх усыг хэмнэх, голын урсгалыг шулуутгах, ус нөхөх, экологийг сайжруулах, усны чанарыг сайжруулах зэрэг олон арга хэмжээ авч шинжлэх ухаанчаар засан сайжруулан хамгаалж байна.
