Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Долоннуур шяньд “Тань Юань Гү” архины нэрэмжит авто машины уралдаан ба өвлийн бартаат замын уралдаан болж өнгөрсөн юм. Энэ нь Шилийнгол аймгийн спорт, аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийг туршиж буй нэгэн тод жишээ болно.
Шилйингол аймаг нь спорт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэн хөгжүүлээд сайн үр дүнд хүрсэн юм. Эхний ээлжид тал нутгийн онцлогтой найр наадмаар гол болгож байсан бол аялал жуулчлалын улирал болоход олон улсын бөхийн барилдаан, морины уралдаан, тэмээний уралдаан зэргийг зохион байгуулах болсон. Сүүлийн жилүүдэд бартаат замын уралдаан зохион байгуулж байна.
Энэ удаагийн уралдааны үеэр нийт 87 мянган жуулчин үйлчлүүлж 87 сая юанийн орлого олжээ. Уралдаан зохион байгуулахаар дамжин орон нутгийнхаа байгаль орчинг танилцуулсан юм.
Спорт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэн хөгжүүлж байгаа нэгэн тод жишээ нь Баруун Үзэмчин хошуу юм. Арваад жил зорилго тавин ажиллаж байна. Баруун Үзэмчин хошуу нь зуны улиралд морины уралдаан бөхийн барилдаан, марафон гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан зэргийг зохион байгуулдаг бол өвлийн улиралд өвлийн наадам, унадаг дугуйн уралдаан, тэшүүрийн тэмцээн зэргийг зохион байгуулдаг.
Бусад хошуу шянь ч өөр өөрсдийнхөө орон нутгийнхаа давуу талдаа тулгуурлан тэмээн поло, цөл нутаг дахь авто машины уралдаан зэргийг зохион байгуулж нутаг усаа ухуулан танилцуулж байгаа юм.
Шилийнгол аймаг спорт, аялал жуулчлалын уялдаа холбоог дэмжсэнээр аялан зугаалагчийн тоо өсч, 2016 оны үзүүлэлтээр 14 сая 500 мянгад хүрч аялал жуулчлалын орлого 30 тэрбум юань хүрсэн байна. Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх явцад илүү өндөр зэрэглэлийн спортын уралдаан тэмцээний зохион байгуулбал үр өгөөж, үр дүнтэй болох юм.
