solongonews
Худалдаа, хилийн боомтын ажлын хурал боллоо
2017-02-15 15:26
Худалдаа, хилийн боомтын ажлын хурал боллоо.

ӨМӨЗО-ны худалдаа, хилийн боомтын ажлын хурал 2 дугаар сарын 14-ний өдөр Хөххотод боллоо. Энэхүү хурлаар 2016 оны Өвөр Монголын худалдаа, хилийн боомтын ажлыг дүгнэж, бодит байдлыг судлан ярилцаж, туршлага солилцон, 2017 оны ажлаа төлөвлөжээ.

ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн бөгөөд ӨМӨЗО-ны байнгын орлогч тэргүүлэгч Жан Жяньминь хуралд оролцон илтгэл тавьсан байна.

Тэрээр хэлсэн үгэндээ: - 2016 онд худалдаа, хилийн боомтын ажил сайн явагдаж, гадаад арилжаа сайжран, худалдаа ч хөгжсөн байна. Шинэ цаг эриний худалдаа, хилийн боомтын ажлыг сайн хийх нь эдийн засгийн хөгжлийг ахиулах гол хүч юм. Шинэ хэв байдалд худалдаа, боомтын ажлыг хийх чадвараа сайжруулах хэрэгтэй гэжээ.

Хятад улсын дотоодын арилжаа худалдаа, гадаад арилжаа, гадаад хөрөнгө оруулалт, гадаадад хөрөнгө оруулах ажлыг зохистой хийж, шинэ үзэл санаа, шинэ аргаар худалдаа, хилийн боомтын ажлыг өргөтгөх хэрэгтэй гэж шаардсан байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл