solongonews
Олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн боллоо
2017-03-16 16:48
Өвөр Монголын Олон улсын хөдөө аж ахуйн ХХ үзэсгэлэн 3 дугаар сарын 16-ны өдөр Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийсэн байна.

Уг арга хэмжээг ӨМӨЗО-ны Эдийн засгийн хөгжил, судалгааны нийгэмлэг, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчоо, ӨМӨЗО-ны Усны нөөцийн газар, ӨМӨЗО-ны Ойн аж ахуйн газраас санаачлан зохион байгуулсан байна.

Өвөр Монголын Олон улсын Хөдөө аж ахуйн ХХ үзэсгэлэн 3 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Үзэсгэлэн 30 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий талбайг хамарч байгаа бөгөөд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, ус хэмнэх услалтын систем, цэцэг өвс, ургамлын хамгаалалт, хөдөө аж ахуй, мал аж ахуйн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бараа бүтээгдэхүүн, санхүүгийн үйлчилгээ зэрэг 7 гол сэдвээр явагдах болно. АНУ, Англи, Герман, Израиль, Испани, Норвеги, Шинэ Зеланд, Канад, Малайз зэрэг 11 улс орон болон Хятадын 26 муж хот, ӨЗО, Тайванийн гээд нийт 860 гаруй аж ахуйн нэгж компаниуд оролцож байгаа юм. Үүнд, 120 өндөр технологийн бүтээгдэхүүнтэй аж ахуйн нэгж, патентийн эрхтэй технологийн бүтээгдэхүүнтэй 560 аж ахуйн нэгжийг хамарсан аж. Урьдчилсан байдлаар үзэсгэлэнг давхардсан тоогоор 60 мянган хүн үзэж сонирхоно хэмээн зохион байгуулагчид таамаглаад байна.

 

 

Зохиогч: Б.АРИУХАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл