solongonews
Өвөр Mонголын бизнес худалдаа, боомтын ажлын урьдчилсан зорилтыг тогтоов
2017-02-15 16:18
Өвөр Mонголын бизнес худалдаа, боомтын ажлын урьдчилсан зорилтыг тогтоов.


Хоёрдугаар сарын 14-ны өдөр Хөх хотод болсон ӨМӨЗО-ны худалдаа, боомтын ажлын хурлаас мэдээлснээр, 2017 онд ӨМӨЗО-ны худалдаа, боомтын ажлын урьдчилсан зорилт нь нийгмийн жижиглэнгийн худалдааны борлуулалтын нийт хэмжээг 10 хувь орчмоор нэмэгдүүлж, гадаад худалдааны импорт экспортын өсөлтийг 3 хувь, боомтоор орж гарах бараа тээвэрлэлтийн хэмжээг 5 хувь орчим хүргэх зорилт тавин ажиллах юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2016 онд ӨМӨЗО-ны нийгмийн жижиглэнгийн худалдааны нийт борлуулалтын хэмжээ 670 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7 хувиар нэмэгдсэн бол импорт экспортын нийт хэмжээ 77 тэрбум 278 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар буурчээ. Түүнчлэн бүх оронд гадаадын хөрөнгө оруулалттай 50 аж ахуйн нэгжийг шинээр байгуулж, бодитой авч ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 3 тэрбум 967 сая ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.8 хувь өсөн нэмэгджээ. Мөн хилийн чанадаас бодитоор авч ашигласан хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 712 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 дахин нэмэгджээ. Үүнд боомтоор орж гарсан бараа тээвэрлэлтийн хэмжээ 78 сая 874 мянга гаруй тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.8 хувиар нэмэгдэж, шинэ амжилт тогтоожээ.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл