solongonews
Или компани дэлхийн найман хүчирхэг аж ахуйн нэгжийн нэгээр шалгарчээ
2016-12-20 11:36
Или компани дэлхийн сүү саалийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх найман хүчирхэг аж ахуйн нэгжийн эгнээнд шалгарлаа.

        Хятад Улсын сүү сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх аж ахуйн нэгж болох Или групп компаний жилийн эрхлэлтийн орлого 60 тэрбум юаниас давж, өдөрт  ойролцоогоор 100 сая ширхэг сүүн бүтээгдэхүүн борлуулж байна. Одоо Или компани хөдөө аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтөөр аж аж ахуйн нэгжийн эрүүл тогтвортой хөгжлийг биелүүлэхийн зэрэгцээ сүү саалийн аж ахуйн хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөхөөр ажиллаж байна. Сүүлийн үеийн бүртгэлээс үзэхэд Или компани бүх хятад улсын хэмжээнд хувиараа буюу хамтын ажилилагааны дагуу 2400 гаруй мал аж ахуйн талбай байгуулж, түүхий сүүг бүгдийг нь  мал аж ахуйн талбайгаас хангадаг болсон байна.

Энэ үйл явцад Или компани нийт 13.5 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Бүтээгдэхүүний чанар чансааг батлахын төлөө Или компани улсын стандартаас давуулан эрүүл хамгааллын таван шинэ стандарт тогтоосон байна.

Или компани сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд хандан бүтээгдэхүүнээ шинэчилиж чанар чансаагаа дээшлүүлж байна. Или компани Нидерландын их, дээд сургуульд судалгааны төв байгуулж,  бүтээгдэхүүний чанар чансааны талаар англи зэрэг улс орны аж ахуйн нэгжтэй хамтран ажилилаж, Шинэзеланд улсад судалгааны баг зохион байгуулж ажилласнаар хэрэглэгчдийн итгэлийг ихэд олсон байна. Одоогийн байдлаар Или компани нь дэлхийн сүү саалийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх найман хүчирхэг аж ахуйн нэгжийн эгнээнд шалгараад байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шинь хуа Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл