Адил бус бүс нутгийн соёлын брэнд өөр өөрийнхөөрөө онцлогтой байдаг бөгөөд тэр нь тухайн газар орныхоо хөгжлийг ачаалж хөгжүүлж чаддаг. Соёлын аялал жуулчлалын хөгжилд анхаарал хандуулан хөгжүүлж буй одоо цагт соёлын нэрт брэндээр соёлоо сурталчлан ухуулж чаддаг болсон. Үүгээрээ аялал жуулчлалын салбарын хөгжлийг бэхжүүлэх боломж ихтэй болсон бөгөөд үүгээр дамжуулан эдийн засаг, нийгмийн бүх талын хөгжлийг дагуулан хөгжүүлж чаддаг билээ. Энэ нь мөн нийгмийн хөгжлийн ирээдүйн хандлага болж байгаа нь тодорхой байна.
Үзэмчин баруун хошуунд Улаан утай болон Ёл хайрхан, Монгол хаан хот, Нүүдэлчин аймаг, Сэргэлэн хараат, Хавцгай зэрэг Хятадын 4 A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс байдаг бөгөөд “Хятадын хамгийн үзэсгэлэнт хөдөө тосгон” болох Ногоон булаг баг тус хошуунд байдаг. Өвөл болгон цас мөсөнд хучигдаж байдаг нь Үзэмчин нутгийн бас нэгэн өвөрмөц онцлог. Үзэмчин баруун хошуу өвлийн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө олон жил дараалан мөнгөн өвлийн наадам зохион байгуулсан нь мөнхүү өвөрмөц онцлогоороо нэрт брэнд бий болгож байгаа үйл ажиллагаа юм. Нэрт брэнд бий болгох тухай сүүлийн жилүүдэд Хятадын Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг муж, хотуудын хэвлэл мэдээллээр цацагддаг болсон бөгөөд Америк, Герман зэрэг улс орнуудаар хүртэл мэдэгдэж, дэлхий нийтэд Үзэмчин баруун хошууг ухуулан танилцуулж эхэлсэн нь гайхамшигтай.
Соёлын брэндээ таньж, соёлын брэндээ нийт олонд танилцуулах нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн бүх талыг дайчлан хөгжүүлэх сайн арга зам юм. Одоо үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш сайн хөгжлөө олсон учир соёлын нэрт брэндийг хүмүүст танилцуулах боломжийг авчирсны улмаас эдийн засаг, нийгмийн бүх талын хөгжлийг ахиулахад ашигтай нөхцөл бүрдүүлж өгч чадсан байна.
