solongonews
Бү Шяолинь: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилттой нягт уялдаж, хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй
2020-01-13 10:48
Бү Шяолинь: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилттой нягт уялдаж, хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй

 

    ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолин 01-р сарын 12-ны өдрийн үдээс хойш Боловсрол, шинжлэх ухаан, технологи, шинжлэх ухаан технологийн холбоо, соёл урлаг, хэвлэл, спортын салбарын гишүүдийн хамтарсан хуралд оролцож Засгийн газрын ажлын тайлангийн талаар гишүүдийн саналыг сонссон байна.
    Гишүүд чөлөөтэй ярилцаж, тал нутгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, Гэсэрийн соёлын биет бус өвийг хамгаалах, эрдэм шинжилгээний сэтгүүлийг сайтар хийх, боловсролыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх, цагаан идээний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх тухай санал бодлоо дэвшүүлэв.
   Хүн бүрийн хэлсэн үгийг анхааралтай сонссоны дараа Бү Шяолинь: Өнгөрсөн онд олсон ололт амжилт тийм ч амархан гарч ирээгүй бөгөөд үүнд эрхэм гишүүдийн оруулсан хувь нэмэр багтсан байна. Инновацийн орчныг бүх талаар сайжруулж, үйлдвэрлэл, боловсрол, судалгааны гүнзгий интеграци бүхий технологийн инновацийн тогтолцоог бий болгох ажлыг хурдасгах хэрэгтэй. Бид өөрсдийн соёлын давуу талыг хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл