solongonews
​Хулан шарга даагын экологийн орчин сайжирч байна
2020-09-19 22:16
​Хулан шарга даагын экологийн орчин сайжирч байна

ӨМӨЗО-ы Ойн аж ахуй, тал нутгийн газраас саяхан мэдээлснээр, 2000 оноос хойш Өвөр Монгол Хулан шарга даагын элсэн цөлийг ойжуулах ажлыг голлон гүйцэтгэж, 20 жилийн хугацаанд ойжуулалтын хамрах хүрээг 10 нэгж, тал нутгийн ургамлын бүрхэвчийг дунджаар 8 нэгжээр нэмэгдүүлж, цөлжилтийг үр дүнтэй хязгаарлаж чадсан байна.

Хулан шарга даагын элсжсэн газар ихэвчлэн Өвөр Монголын Шилийнгол аймаг болон Улаанхад хотод байдаг бөгөөд Хятад улсын дөрвөн том элсэн цөлийн нэг нь юм. 20-р зууны 50-60-аад оны үед энэ газарт хоёр удаа их хэмжээгээр газар хагалан тариалсан ба түүний дараагаар хүн ам, мал сүрэг хурдацтай өсөж, экологийн орчин, усны нөөцийн даацыг нэмэгдүүлсэн юм. 1990-ээд оны сүүлчээс 21-р зууны эхэн үе хүртэл байгалийн гамшигт өртөн, эмзэг байсан экологийн орчин эрс доройтож, бэлчээрийн ургамлын бүрхэвч багасч, хар тоос дэгдэн, шороон шуурга бууж, Бээжин Тяньжинь зэрэг газарт шууд нөлөөлж байжээ.

Өвөр Монголын Ойн аж ахуй, тал нутгийн газрын Цөлжилттэй тэмцэх хэлтсийн дарга Жан Гэньши хэлэхдээ: "Одоогийн байдлаар Хулан шарга даагын элсэрхэг нутгийн өмнөд захаар 420 километр урт, 1-ээс 10 километр өргөн хамгаалалтын систем бий болгож, элсэрхэг газар өргөжихийг хориглон, тал нутгийн бэлчээр ус аажмаар сэргэж байна. " гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл