solongonews
Мөнгөн өвлийн наадам боллоо
2017-01-19 09:59
Өвөр Монголын мөнгөн өвлийн XIV наадам болон Өвлийн улирлын Монгол гоёл заслын урлагийн Ⅶ наадам 1 дүгээр сарын 7-ноос 11-ний өдөр болтол Үзэмчин баруун хошуунд болж өнгөрсөн байна.

Наадмын үеэр Өвөр Монголын өвлийн улирлын монгол гоёл заслын тэмцээн, Үзэмчин адуун соёлын наадам, Үзэмчин тэмээн соёлын наадам, Олон улсын цанын холбооны Хятад улс дахь тэмцээн, Өвөр Монголын сур харвалтын урилгын уралдаан, Шилийнголын биет бус соёлын өв болон тал нутгийн зан заншлын үзэсгэлэн, Өвлийн улирлын бартаат замын уралдаан, Цасан дээрх хөл бөмбөгийн уралдаан, Өвлийн улирлын монгол үндэстний гоёл заслын урлагийн наадмын шагнал олгох ёслол зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан байна.

Зохиогч: БӨХЧУЛУУ, ТӨРБЭХ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл