solongonews
Мандал боомтын дарга Солонго мэдээллийн төвд айлчиллаа
2017-02-16 15:39
Мандал боомтын дарга Солонго мэдээллийн төвтэй танилцлаа.

Хоёрдугаар сарын 15-ны үдээс өмнө Мандал боомтын товчооны дарга Лиү Жян Өвөр Монголын Өдрийн Сонины хорооны Солонго мэдээллийн төвд айлчилж, мэдээллийн төвийн ажил байдалтай танилцлаа. Солонго мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү Солонго мэдээллийн төвийн ажил байдлыг танилцуулсан байна.

Дарга Лиү Жян Солонго мэдээллийн төвөөс эрхлэн хийж байгаа Солонго сэтгүүл, Солонго сайт, Солонго сонин, Солонго орос хэлний сайт, гар утасны сонин, гар утасны сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нарийн танилцсан байна.
ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуунд байрлах Монгол, Хятадын хилийн Мандал боомттой Солонго мэдээллийн төв нь харилцаагаа жилээс жилд өргөтгөсөөр ирсэн юм. Энэ удаад хоёр тал үзэл бодлоо чөлөөтэй солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэн байна.  

Найруулагч: Saraa
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл