
52 настай Уран бол Хөлөнбуйр хотын Эвэнкийн малчин бөгөөд 2010 онд Нарны охин компанийг үүсгэн байгуулсан. Үндэстний үслэг гар урлал, үндэсний уламжлалт хувцас, үндэсний тайзны хэрэглэлүүдийг үйлдвэрлэдэг байна.
Түүний хэлснээр домог ярианд эрт дээр үед Эвэнкчүүд харанхуй, хүйтэн ойд амьдардаг байсан бөгөөд тэд жилийн турш гэрлийг хардаггүй байжээ.

Харин нарны хувилгаан охин өдөр бүр тэдэнд гэрэл, дулаан авчирдаг байв. Нарны охиныг дурсахын тулд Евенкчүүд арьс үс ба өнгийн чулуу ашиглан нартай төстэй сахиус хийж нарны цэцэг хэмээн нэрлэсэн гэдэг. Өнөөдөр эдгээр нарны цэцэг Еввенкийн иргэдэд ядуурлаас гарах, баян болох боломж олгов. Компани байгуулагдсанаасаа хойш Евенк үндэсний соёлыг сурталчлах, ядуу эмэгтэйчүүдэд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үслэг гар урлал хийх аргыг заах, түүхий эд, борлуулалтын асуудлыг шийдэх, 100 гаруй эмэгтэйчүүдэд ажил эрхлэх боломж олгох зорилгоор сум болон хот суурин газруудад байнга очдог байв. Манай Нарны цэцэг зөвхөн нутгийн иргэд төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад маш их таалагддаг. Өдөр бүр олон захиалга ирдэг гэж тэрээр сонируулсан юм.

Уран 2016 онд ӨЗО-ы зэрэглэлийн Биет бус соёлын өвийн залгамжлагчаар зөвшөөрөгдөж, 2017 онд "Тал нутгийн авьяастан" хүндэт цол хүртжээ. 2018 онд Хятад улсын аялал жуулчлалын яамнаас түүний багийн бүтээгдэхүүнийг Хятад улсын аялал жуулчлалын газруудад санал болгосон гол бүтээгдэхүүн болгон жагсаав. Одоо Уран үйлдвэрлэлийн багаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр улам олон ядуу гэр бүлүүдийг ядуурлаас ангижруулах юм.
