solongonews
Өвөр Монголын анхны хөгжимт засмал зам ашиглалтад орлоо
2020-05-09 11:17
Өвөр Монголын анхны хөгжимт засмал зам ашиглалтад орлоо

   ӨМӨЗО-нд анхны хөгжимт засмал замыг Ордос хотын Эзэн Хороо хошууны Засаг суурингийн Цагаанцайдам тосгонд байгуулж сүүлийн өдрүүдэд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр угийн нам гүм байдаг тосгоны зам нь эгшиг дуу уянгалуулж, Ордос хотын хөдөө тосгоны аялал жуулчлалын салбарт шинэлэг эрч хүч нэмсэн байна .

Эзэн Хороо хошууны Засаг сууринд байгаа энэхүү хөгжимт засмал замын нийт урт нь 300 метр орчим. Машин унаа тус замаар өнгөрөх үед “Эх орноо магтан дуулъя” дууны аялгуу эгшиглэж, хүмүүсийн мэлмий  сонорыг баясгадаг байна.

       Тус засмал замыг физик болон хөгжим урлагийн холбогдох зарчимд үндэслэн урлан бүтээснээр машин унаа нь тогтмол хурдтайгаар өнгөрөхөд дугуй ба замын гадаргуугийн хоорондох үрэлт нь тогтмол хөгжмийн аялгууг гаргадаг байна.

 Мэдээгээр, тус төсөл нь Эзэн Хороо хошууны замын хөдөлгөөн ачаа тээврийн товчооны засмал замын үйлчилгээний талд гаргасан нэгэн шинэлэг бүтээлч санаа юм. Энэ замыг 2019 оны 11-р сараас эхлэн бүтээн байгуулж, энэ оны 05-р сарын 05-ны өдөр ашиглалтанд оруулсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл