
Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй 26 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан Муумянган холбоот хошуунд айлчилж, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулсан байна.

Монгол Улсын Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Хатанбулаг сум, Цагдаагийн газар, Хяналт шалгалт хорио цээрийн товчоо, Эрүүл мэндийн товчоо зэрэг орон нутагийн байгууллага нэгжээс хүрэлцэн ирсэн Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид, Дархан Муумянган холбоот хошууны нарийн бичгийн дарга, Засгийн газрын дарга Жан Юүнвэнь, хошууны байнгын хороо, засгийн газрын гүйцэтгэх удирдлага, хошууны орлогч дарга Ван Жанюань зэрэг засгийн газрын удирдлага, Санхүүгийн товчоо, Тээврийн товчоо зэрэг холбогдох байгууллага нэгжийн удирдлагууд хуралд оролцжээ.



Хятад, Монгол хоёр орны нөхөрлөлийг илүү зузаатгах үүднээс БНХАУ-ын Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуу болон Монгол Улсын Дорноговь аймаг стратегийн найрсаг харилцаа байгуулж, хоёр орны боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засаг худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагааг ахиулж байна.

Хурлын эцэст “Монгол Улсын Дорноговь аймаг болон Дархан Муумянган Холбоот хошууны хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон байна.



