
Өнөө бас Хулан Шарга Тахийн элсний баруун хэсгийг Шаргын манх, дунд хэсгийг Хулантын манх, зүүн хэсгийг Тахийн манх гэдэг. Сангийн далай нуур нь хоёр тахийн нуурын нэг нь болно.
Тэнгэр Тэтгэгчийн хориод оны үер Шулуун цагаан үхэр хонин сүргийн нутаг дахь Ходоод нуураас цэвэр цагаан хужир гарсан бөгөөд залгаад Баяннуур, Их тахь, Бага тахь, Аривдах, Оргих, Шарнуураас бас хужир гарснаас хол ойртоо цуутай. Тэр үед Шулуун цагаан хонин сүргийн Загдраа амбан Чин улсад цэрэг тайны гавиа байгуулснаас эзэн хаанд бараадсан гэдэг. Хаанаас: “Чиний нутагт ямар онц гаралт байх вэ” хэмээн асуусанд амбан: “Нэг хужрын нуур байдаг юм” гэж хариулж гэнэ.“Тэгвэл чи тэр нуурын хужрыг гаргаж худалдаад хувийн орлого болго” хэмээн шагнаж гэнэ. Амбан Их тахийн нуурыг шагналд олоод ихэд баярлаж Шангийн далай гэж хүндэтгэн нэрлэжээ. Он цагийн элээнд Шангийн далай нь улиран хувираад Сангийн далай болсон гэлцдэг билээ. Их тахийн нуур нь арав есдүгээр зууны сүүлээс ус нь ихсэж хужир гарахгүй болсон байна.
Дээр зууны ерээд онд Сангийн далай нуураас Батрава хорхой ихэд гарч өмнөд орон, дотор газар ихээр борлуулагдснаас дахин алдаршжээ. Дээр зууны эхны үед Сангийн далай нуурын эхэнд хөвгүүдийн сургууль, төгсгөлд нь охидын сургууль байгуулагдаж Рагчаа нар багшлав. Асар хөгжимч Ихэд Бавуудоржийн зохиосон сургуулийн дуу болох “Элс манхны эх нутагтаа эргэлдэн давалгаалах сангийн далай эрдэнэт шилийн нуруун дээр эгнүүлэн барьсан охидын сургууль эгч охин дүү олноороо эе найртай тасалцаад эрдэм номыг сайн сурч эх монголоо мандуулъя” гэдэг дуу нь Хулан шарга тахийн элс манханд цуурайтаж соёлын үрийг цацаж дуурссан билээ. /Бэлтгэсэн нь Маянгад Түншиг /
