solongonews
Ши Жиньпин Тунисын ерөнхийлөгч Каис Саидад баяр хүргэв
2024-10-10 12:17
Ши Жиньпин Тунисын ерөнхийлөгч Каис Саидад баяр хүргэв

 

Хятад улсын дарга Ши Жиньпин 10 дугаар сарын 9-нд, Каис Саидад цахилгаан утас илгээж, Бүгд Найрамдах Тунис Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс болон Тунисын уламжлалт найрамдал гүн зузаан юм. Сүүлийн жилүүдэд, та бидний хамтын удирдан дагуулалтаар хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрч, уламжлалт найрамдал тасралтгүй гүнзгийрсээр ирэв. 2024 оны 5 дугаар сард та Хятад улсад амжилттай төрийн айлчлал хийж, Хятад Тунис стратегийн түншийн харилцаа байгуулсныг зарлаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан билээ. Хятад Тунисын харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд тантай хамт хичээн зүтгэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байхаар боломж болгон Хятад Тунисын найрсаг харилцааг цаашид өвлөн уламжилж, олон салбарын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Тунисын стратегийн түншийн харилцааг тогтвортой ахиулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл