Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 12-р сарын 09-нд Бээжингийн Дяо Юйтай улсын зочид буудалд Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Руссефф, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ангел Пэн, Олон улсын валютын сангийн ерөнхий захирал Георгиева, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Ивеала, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Гринспан, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Хун Бө, Олон улсын төлбөр тооцооны банкны ерөнхий менежер Карстенс, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Нотт, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личюнь нартай уулзаж, "Хөгжлийн зөвшилцлийг бий болгож, дэлхийн хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжье" сэдвийн хүрээнд "1+10" яриа хэлэлцээг өрнүүлэв.

Ли Чян:
- Өнөөгийн дэлхийн эдийн засгийн өсөлт сул, эдийн засгийн даяаршил, олон талт үзэлд саад тотгор учруулж, сорилт тулгарсан нь тодорхойгүй байдал улам бүр нэмэгдсээр байна. Ши Жиньпин дарга эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг хөгжүүлэн, эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг дэмжих хэрэгтэй.Талууд цаашид хөгжилд анхаарлаа хандуулж, энх тайван тогтвортой хөгжлийн орчныг хамтаар бүрдүүлж, дэлхийн засаглалыг сайжруулахад тус дэм үзүүлж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, жигд байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгох ёстой.
Ли Чян мөн:
- Хятад улс бол эдийн засгийн даяаршил, олон талт үзлийг тууштай хамгаалагч юм.Удаан хугацааны турш, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт хүчтэй түлхэц үзүүлж,өөрийн хөгжлийн онцлогийг улам бүр харуулж байна.Нэгдүгээрт, тогтвортой өсөлтийг хангах үйл ажиллагааны механизм байгаа бөгөөд бид тогтвортой байдал, урт хугацааны төлөвлөлтийг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшил гаргахыг шаарддаг. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөн нэмэгдэж буй өсөлтийн орон зай байгаа бөгөөд шинэ шаардлага, шинэ хөдөлгөгч хүч нэмэгдсээр байх болно.Бид өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрнээр гүнзгийрүүлэн, үндэсний нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, шинжлэх ухаан, технологийн инновацын салбарын инновацыг ахиулан, эдийн засгийн дотоод хөдөлгөгч хүчийг тасралтгүй нэмэгдүүлэхийг хичээнэ.Гурав дахь нь эерэг нөлөө үзүүлж, хөгжлийн боломжоо дэлхийтэй үргэлж хуваалцах явдал юм.Бид өндөр түвшний нээлттэй байдлыг тууштай дэмжиж, илүү бие даасан, нэг талын нээлттэй бодлогыг хэрэгжүүлж, дэлхийн хэмжээнд өндөр стандартад нийцсэн чөлөөт худалдааны бүсийн сүлжээг өргөжүүлж, зах зээлд чиглэсэн, хууль эрх зүй, олон улсын тэргүүн зэрэглэлийн бизнесийг үргэлжлүүлэн бий болгоно. Хятадын эдийн засгийн өсөлтийн чиг хандлагын суурь логик өөрчлөгдөөгүй бөгөөд дэлхий дахинд ашиг тусаа өгөх чиглэл зүтгэл,зарчим өөрчлөгдөөгүй юм гэж хэллээ.
Олон улсын эдийн засгийн байгууллагын тэргүүн нар Хятад улсын хөгжил дэвшлийн асар их амжилтыг өндрөөр үнэлж, Хятадын эдийн засаг тасралтгүй сайжирч, гадаад ертөнцтэй харилцах харилцааг өндөр түвшинд баримталж, дэлхийн энх тайван, хөгжилд үнэ цэнтэй тогтвортой байдал, хүчтэй түлхэц үзүүлж, Хятадын эдийн засаг үргэлжлэн хөгжиж байна гэж үзэж байна.Талууд Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж,олон талт үзэл,даяаршлын үйл явцыг хамтаар хамгаалж,хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, чөлөөт худалдааг баримталж, хөгжиж буй орнуудад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж,уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авч, дэлхийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг ахиулахад бэлэн байна гэж санал нэгдсэн байна.
