Орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 30-нд Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Кубын ерөнхийлөгч Диас-Канель Гаванад ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн албаны дарга, Олон нийтийн аюулгүй байдлын дарга Ван Сяохунтай уулзав.
Ван Сяохун дарга Ши Жиньпингийн халуун мэндчилгээг Ерөнхийлөгч Диас-Канелд дамжуулав. Тэрээр хэлэхдээ, Өнгөрсөн хоёр жилд Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Диас-Канель нар хоёр удаа уулзаж, хоёр тал, хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар чухал зөвшилцөлд хүрч, Хятад, Кубын харилцааг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэсэн гэдгийг онцлов. Хоёр тал, хоёр орны тэргүүн удирдагчдын гаргасан чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, дээд түвшний солилцоог бэхжүүлэх, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, сүлжээний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах чадавхыг бэхжүүлэх, янз бүрийн аюул заналхийлэл, сорилт бэрхшээлээс хамтдаа урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх, нийтлэг ирээдүйтэй Хятад-Кубын хамтын ажиллагааг бий болгохын төлөө Кубатай хамтран ажиллахад бэлэн байна.
Диас-Канель Дарга Ши Жиньпинд хамгийн сайн сайхан мэнчилгээ дамжуулав. Кубын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд нь чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхолд хамаатай асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, янз бүрийн салбарт практик хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр тал, хоёр орны онцгой найрсаг харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
