solongonews
Хятад, Америкийн нийгэм, хүмүүнлэгийн анхдугаар хэлцэл болов
2017-09-29 22:18
Хятад, Америкийн нийгэм, хүмүүнлэгийн анхдугаар хэлцэл болов

Орон нутгийн цагаар 9-р сарын 28-нд Вашингтон хотноо Хятад, Америкийн нийгэм, хүмүүнлэгийн анхдугаар хэлцэл болж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Теллерсон нар хурлыг даргаллаа.

Лю Яньдүн: 2010 оноос хойш Хятад, Америкийн хүмүүнлэгийн солилцооны дээд хэмжээний механизмын хүрээнд баялаг үр дүнд хүрч, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн юм. Шинэ нөхцөлд хүмүүнлэгийн солилцоог улам эрчимжүүлэх нь хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хоёр тал Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Трамп нарын нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, хоёр орны харилцаанд иргэдийн болон нийгмийн бат бэх үндэс суурь тавьж өгөх хэрэгтэй гэжээ.

Хятад, Америкийн нийгэм, хүмүүнлэгийн анхдугаар хэлцэл хамтарсан мэдэгдэл нийтэлж, үйл ажиллагааны хөтөлбөр батлан, 130 гаруй төрлийн бодит ажлыг хэрэгжүүлэх болно. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл